Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

   Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн зарим сумдын нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хэсгээр солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 м/с. 13-15 градус хүйтэн байна.

Төлөв: 14-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 14-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө  6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 16-наас  хүйтний эрч суларна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн 26 дугаар гудамжинд Иргэн Т-ын  “Пит” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 07:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3,6  км  зам туулан 07:13 цагт очиж, 17 минут ажиллаж унтраасан. 

Хэнтий аймгийн Мөрөн сумын  Элст багийн 7 дугаар байранд Иргэн Д-ын эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 07:41 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2,2  км  зам туулан 07:45 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан. 

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багийн 22 дугаар гудамжинд Иргэн Б-ын  “Истана” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 10:24 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 2,5 км зам туулан 10:28 цагт очиж, 6 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон багийн 3 дугаар гудамжинд Иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 12:45 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 1,5 км зам туулан 12:48 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.  

Ховд аймгийн Булган сумын Бүрэн хайрхан багийн “Гахайн байр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1,5 км-т/ Иргэн С-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан.  Тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 1,5 км зам туулан 12:52 цагт очиж, 18 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, “Бэлх”-ийн 33 дугаар гудамжинд Иргэн Л-ийн чингэлэг дотор эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 13:02 цагт /13:10 цагт/ хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 13:07 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,  “Улиастай”-н 3А-гийн задгайд Иргэн У-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 14:10 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 14:16 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо,  “Тоосго”-ны 17 дугаар гудамжинд Иргэн Б-ийн  “Хуандай Грисс” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 14:28 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 14:35 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, “Цайз”-ын 13 дугаар гудамжинд Иргэн Г-ийн хашаа, нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 15:55 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 16:01 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нүхт”-ийн задгайд Иргэн Д-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 23:23 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 23:31 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3. Зам тээврийн осол:

Автозамын осол: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн “Чингисийн хаалга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд шатах, тослох материал тээвэрлэж явсан хүнд даацын ачааны автомашин унасан тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 09:15 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэй 8 км зам туулан 09:17 цагт очиж, 3 цаг 37 минут ажиллаж иргэн Т-ын жолоодож явсан “Ихэр наран” ХХК-ийн 08-37 УНЛ улсын дугаартай “Саёонг” загварын ачааны автомашиныг /23 тонн түлштэй/ босгосон. /Уг ослын улмаас нийт 6 тонн орчим түлш асгарсан/.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

scroll to top