Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар хурандаа Г.Ариунбуянг томилоод байна.
Хурандаа Г.Ариунбуян Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1989-1999 онд Зэвсэгт хүчний ангид алба, тасгийн дарга, төлөвлөлтийн офицероор ажиллаж байсан.
2003 онд ХБНГУ-ын Шпайерийн төрийн захиргааны их сургуульд захиргаа, эрхзүй, төрийн удирдлагаар магистр хамгаалжээ. Герман, орос хэлтэй.
2005-2010 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар, 2010-2011 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх, 2011-2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.
Мөн дүүргийн Онцгой комиссын гишүүн, онцгой комиссын даргаар ажиллаж байсан ажлын туршлагатай, цэргийн мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчин юм.