Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгуудын нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, говийн бүсийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн өвөр говиор 6-11 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 14-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с байна. 16-наас хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсанСүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын 7 дугаар багийн задгай Иргэн Ш-ын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 14:05 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 0.5 км замыг туулан 14:07 цагт очиж 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 8 дугаар гудамжинд   Иргэн Э-ын байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 14:52 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6.5 км замыг туулан 14:56 цагт очиж, 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 16 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25 дугаар гудамжинд Иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 17:36 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 5 км замыг туулан 17:56 цагт очиж 4х12 метрийн хэмжээтэй байшингийн хана хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 21 дүгээр гудамжинд Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 17:59 цагт  хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 18:21 цагт очиж, иргэн Ц-ийн эзэмшлийн  “Марк” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн 6 дугаар гудамжинд Иргэн Х /24 настай эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 02.13-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.14-ний өдрийн 00:15 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч, 2 автомашин, ар гэрийнх нь 6 хүн, 1 автомашин, нийт 14 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 04:05 цагт түр зогсоосон. 02.14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Усны осол: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/   Тус сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч Г /6 настай эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд /Ө-4802.36’29”, У-9109.22’51”/ осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан 9 алба хаагч, 1 автомашинтай мөн өдрийн 18:24 цагт осолдсон газарт очиж, 100 метрийн зайд 3 удаагийн шумбалт хийсэн. Орон нутгийн 50 иргэн “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:45 цагт түр зогсоосон. 02.14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top