Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Их нууруудын хотгор, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Дорнод-Монголын тал нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 6-8 градус хүйтэн байна.    

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутаг, цас багатай энгэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваа багийн 12 дугаар гудамжинд Иргэн Э-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 08:53 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 4,5 км замыг туулан 08:58 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан. 

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багийн “Хивс”-ний 1 дүгээр гудамжинд Иргэн С-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 10:13 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1 км зам туулан 10:16 цагт очиж, 52 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо,  “Овоот”-ын 5 дугаар гудамжинд Иргэн Б-ын 92-63 УНМ улсын дугаартай, “Приүсс-10” загварын  суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 21:08 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 21:16 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Дэнж”-ийн 23 дугаар гудамжинд Иргэн Г-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 11:57 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 12:02 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

  Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Өлзийт”-ийн 5-ын Б хэсгийн 1-ийн Г тоотод Иргэн О-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 15:46 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 9.5 км зам туулан 15:55 цагт очиж,1 цаг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Уурхайчид”-ын 24 дүгээр гудамжинд Иргэн Л-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 19:24 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 2.5 км зам туулан 19:28 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3. Байгаль, цаг уурын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт:  Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн ”Улаанчулуут” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т, Ө-47090/00//, У-102082/00/// 02.16-ны өдрийн 13:23 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 13:43 цагт утсаар мэдээлсэн.         Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Б.Энхжаргалтай холбогдож тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээлсэн.  

Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн ”Шар хотгор” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т, Ө-46098/00//, У-104082/00/// 02.16-ны өдрийн 18:35 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 18:54 цагт утсаар мэдээлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Ө.Машбаяртай холбогдож тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй тухай мэдээлсэн.  

Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн-Ус багийн ”Эхэн заг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 61 км-т, Ө-42053/00//, У-104052/00///  02.17-ны өдрийн 01:53 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 02:10 цагт утсаар мэдээлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ИТХ-ын дарга Н.Буянхишигтэй холбогдож тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй тухай мэдээлсэн.    

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс  зүүн  хойд зүгт  45 км-т/, /Ө-480236’29”, У-910922’51”/    тус сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч Г /6 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 60 ажилтан, 12 автомашин, ар гэрийн 15 хүн, 2 автомашинтай нийт 97 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр 02.16-ны өдөр Ховд голын мөсөнд 450 метр урт 35 метрийн өргөнтэй өрх гаргаж, 4 аврагч, 12 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу 12 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 02.17-ны өдрийн 09:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ. 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

 

 

scroll to top