Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

      Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, Дорнод-Монголын тал нутаг болон цас багатай энгэр газраар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 4-6 градус хүйтэн байна.

   Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 7-12 градус, цас багатай энгэр ээвэр газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

  Хувийн өмчид гарсан:  Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 6 дугаар гудамжинд Иргэн Э-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 11:08 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 11:12 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Н/7 настай, эмэгтэй/, Н /2 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Далангийн гудамжинд Иргэн Б-ын байшинд гал гарч байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 11:15 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 11:17 цагт очиж, 3х4 метрийн хэмжээтэй амбаарт эд, зүйлс шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан. 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, “Ахмадын сувилал”-ын урд талд  суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 19:31 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан, 19:36 цагт очиж, иргэн Г-ийн эзэмшлийн  ”Платз” загварын суудлын автомашины /NCP120021696/ хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  Баянхан багийн 2 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 23:04 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 0.3 км замыг туулан 23:06 цагт очиж, иргэн Э-ын эзэмшлийн  “Импреза” загварын /GG2033560/ суудлын автомашины багажны хэсэг,  “Гранд марк-2” загварын /GX1106104524/ суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Дорнод аймгийн  Хэрлэн сумын 10 дугаар багийн “Ялалт” хорооллын 20 дугаар гудамжинд Иргэн Г-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 00:02 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 00:08 цагт очиж, 4 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 2 дугаар гудамжинд  Иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 03:01 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17.5 км замыг туулан 03:19 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

  Усны осол /эрэн хайх, аврах/Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/, /Ө-480236’29”, У-910922’51”/    Тус сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч Г/6 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 автомашин, 1 завь, орон нутгийн 54 хүн, 8 автомашин, 1 завь, ар гэрийн 14 хүн, 2 автомашин нийт 90 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 02.17-ны өдөр тухайн хүүхдийн осолдсон газраас голын урсгал дагуу 350 метр урттай, 4 метрийн өргөнтэй мөсийг цөмлөж, 2 аврагч, 12 удаагийн шумбалт хийсэн. “Ховд” голын эрэг дагуу явганаар 12 км-т, завиар 6 км-т самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:50 цагт түр зогсоосон. 02.18-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ. 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top