Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Арц богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус хүйтэн, Хэрлэн, Халх, Улз голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

     Улаанбаатар хотод:   Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 4-9 м/с, 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 23-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 23-нд тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, цас багатай энгэр ээвэр газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо  “Дөл түшиг” ХХК-ийн манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 22:42 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 22:46 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанХэнтий аймгийн Баянмөнх сумын  3 дугаар багийн “Баянмөнх”-ийн 5 дугаар гудамжинд  Эзэнгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 13:07 цагт /хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 13: 11 цагт очиж 26  минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багийн “Задгай-д” Иргэн Э-ийн эзэмшлийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.3 км зам туулан 15:28 цагт очиж 46 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын  Далан баг “Задгай-д”  “Оюут” зоогийн газрын байрны зоорийн давхарт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 23:16 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 23:25 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

3. Байгаль цаг уурын аюулт үзэгдэл:

 Газар хөдлөлтСэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Оргонтын нуруу” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/  /Ө-48086/00//, У-107018/00/// 02.18-ны өдрийн 07:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 08:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.   Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Н.Лхагвадоржоос тодруулахад тухайн газар 3 өрх айл нутагладаг боловч иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлсэн. 

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс  зүүн  хойд зүгт  45 км-т/, /Ө-480236’29”, У-910922’51”/   Тус сумын 4 дүгээр гудамжны 2 тоотод оршин суугч Г /6 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт  хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 автомашин, 1 завь, орон нутгийн 30 хүн, 3 автомашин, 1 завь, ар гэрийн 10 хүн, 2 автомашин нийт 62 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 02.18-ны өдөр Усны камер ашиглан анх осолдсон газраас зүүн тийш усанд 3 км хайгуул, 200 цооног гаргаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул  мөн өдрийн 18:30 цагт түр зогсоосон. 02.19-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top