Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, Арц богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус хүйтэн, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 4-9 м/с, 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  22-нд баруун аймгуудын нутгийн хойд, 23,24-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, Арц-богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 4-9 градус, цас багатай энгэр ээвэр газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр  хороо, Арцатын 15 дугаар гудамжинд  Иргэн Х-ын 4 ханатай гэр, иргэн О-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, иргэн Д-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 06:13 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 06:24 цагт очиж, 00:40 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 31 дүгээр гудамжинд Иргэн Х-ын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 08:42 цагт / хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 08:50 цагт очиж, 00:05 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Задгайд Өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 14:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 15:01 цагт очиж, 1 га талбайн өнжмөл өвс шатаж байсныг 00:05 цаг ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 28 дугаар гудамжинд Иргэн Б-ын 12х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 23:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 23:25 цагт очиж, 00:40 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Б /37 настай, эрэгтэй/ угаартсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  9 дүгээр хороо, Уулын 3 дугаар гудамжинд Иргэн О-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 01:16 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 01:20 цагт очиж, 00:30 цаг ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Ховд аймгийн Мянгад сумын  Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс  зүүн  хойд зүгт  45 км-т/, /Ө-480236’29”, У-910922’51”/    Тус сумын 4 дүгээр гудамжинд тоотод оршин суугч Г /6 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 2 автомашин, 1 завь, орон нутгийн 54 хүн, 4 автомашин, 1 завь, 1 морь, ар гэрийн 10 хүн, 2 автомашин, 3 морь, нийт 86 хүн, 8 техник хэрэгсэл, 4 морьтойгоор ажиллаж байна. 02.19-ний өдөр Усны камер ашиглан 3 км хайгуул, 170 цооног гаргаж, голоор 4 км замыг завиар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт ар гэрийнхэнтэй зөвшилцөж зогсоосон.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

 

   
scroll to top