Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

   Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 4-9 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангайн уулархаг нутгаар 13-18 градус хүйтэн, цас багатай энгэр газар болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, 0 градус орчим байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, 23-нд Алтайн нурууны өвөр бэл болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, Арц-богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 3-8 градус, цас багатай энгэр ээвэр газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн  20 дугаар хороо, Туулын 10 дугаар гудамжинд  Иргэн Г-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 11:03 цагт очиж 7х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 3х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29 дүгээр гудамжинд Иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 21:17 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км замыг туулан 21:25 цагт очиж, 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  4 дүгээр багийн 14 дүгээр гудамжинд Иргэн Э-ны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 17:00 цагт очиж, 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 51 минут ажиллаж унтраасан. 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын  1 дүгээр багийн 3 дугаар гудамжинд Иргэн Б-ын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 21:44 цагт цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 21:48 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалгаатай 5 ханатай гэр шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

scroll to top