Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл 2014.01.10

2015.01.10

1. Цаг агаар

       Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

       Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 16-21 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 9-14 градус хүйтэн, Говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТОД: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 13-нд баруун болон зүүн зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон говийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд зарим газраар, 14-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 13-14-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

2.Газар хөдлөлт:

        Увс аймгийн Улаангом сумын газар хөдлөлт бүртгэх станцад ОХУ-ын Кызил хотоос 14 км-ийн зайтай олон улсын цагаар 03 цаг 49 минут 10 секундэд, орон нутгийн цагаар 10 цаг 49 минут 10 секундэд У-95о 92/ 00//, Ө-51о 5100//-т 4 магнутын хүчтэй газар хөдлөлт болсныг /2015.01.09-ний өдрийн 14:30 цагт/ мэдэгдсэн. Газар хөдлөлтийн улмаас хохирсон зүйлгүй.

3.Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 10, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

        Нийслэлийн  Бага-Хангай дүүргийн 2 дугаар хороо, Нуурын 1 дүгээр гудамжинд  иргэн Ж-гийн 4х8 метрийн хэмжээтэй  байшингийн дээвэр, тааз, дотор тал эд хогшлын хамт   шатаж байна гэсэн дуудлагаар /2015.01.09/  Аврах, гал унтраах 80 дугаар ангийн 14 албан хаагчид ажиллаж,

        Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22А байранд хөршийн хаалга шатаж  байна гэсэн дуудлагаар /2015.01.10-ны 04:22 цагт/ Аврах, гал унтраах 10 дугаар ангийн  албан хаагчид ажиллаж,

        Булган аймгийн Хангал сумын “Чулуутын ам” гэдэг газар байрлах иргэн А-гийн 5х4 метрийн харьцаатай зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2015.01.09-ны 23:46 цагт/ Аврах, гал унтраах 56 дугаар ангийн албан хаагчид тус тус ажиллаж унтраасан.

                                  3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

 

            Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 6 аймгийн 9 сумын нутагт “Галзуу” өвчний 9 тохиолдол үргэлжилж байна. Үүнд,

            Өвөрхангай аймгийн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Тарагт, Булган аймгийн Рашаант, Төв аймгийн Баянцогт, Алтанбулаг, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом,  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт гарсан “Галзуу” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүүлийн тохиолдол:

           Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Түмт” гэдэг газар малчин Х-н 1 үхэр /2015.01.01/  халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдож,               

Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хавтгай” гэдэг газар малчин Г-н 1 нохой /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдож,      

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг “Баруун хөв” гэдэг газар малчин Р-н 1 ямаа /2015.01.05/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдож,

           Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн “Эрэг мод” гэдэг газар /2015.01.04/ малчин Н-н хонь руу 1 чоно орж, 2 хонь шархтуулсан. Уг чоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон тул 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэмийг тус тус тогтоогдсон.

4.Бусад мэдээлэл:

             Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 88 дугаар гудамжинд иргэн Ч-гийн 2   үхэр үл мэдэгдэх нунтаг цагаан бодис идсэний улмаас хорогдлоо гэсэн мэдээллээр /2015.01.09-ны өдрийн 16:15 цагт/ тус дүүргийн “Хөхий” ХХК-ийн малын эмч нар  очиж шалгахад хүнд нөлөөгүй, барилгын бэхжүүлэгч нунтаг цагаан бодис идэж хорогдсон байна.

                                                  5. Эрэн хайх, аврах ажиллагаа:

      Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Халгайтын ам, Баянзүрхийн голд  мөс цөмөрч автомашин суусан дуудлагаар /2015.01.09-ны өдрийн 11:10 цагт/ Аврах гал унтраах 28 дугаар ангийн  албан хаагчид очиход иргэн Ч-гийн УНН 93-01 улсын дугаартай “Huyndai H10” загварын автомашин голын мөс цөмөрч голд суусан байсныг татаж гаргасан.

 

 

ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ТӨВ

scroll to top