Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

    Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутгаар 12-17 градус хүйтэн, цас багатай энгэр газар болон Дорнод-Монголын талаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 4-9 м/с, 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд төв аймгуудын нутгийн хойд, 24-нд нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25, 26-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, цас багатай газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  7 дугаар  баг  “Гүнбулаг” зоогийн газрын гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 22:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 22:38 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

 Хувийн өмчид гарсан:  Нийслэлийн Баянзүрх дүүргийн  28 дугаар хорооны 1 дүгээр хэсгийн “Задгай”-д Иргэн Э-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 09:42 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 09:46 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрээс иргэн  Э-ийн хүү Д /7 настай, эрэгтэй/-г эсэн мэнд гаргаж, ээж Э-д нь шилжүүлэн өгсөн. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  16 дугаар хорооны “Бэлх”-ийн 63 дугаар гудамжинд   Иргэн Б-ийн 10х12 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 13:09 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 13:16 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Гялалзах”-ын 2 дугаар гудамжинд Иргэн Д-ийн 15х10 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 00:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 00:20 цагт очиж 3 цаг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны “Зүүн баян-Уул”-ын 9 дүгээр гудамжинд   А-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 01:28 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 01:35 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

scroll to top