Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна

DSC3445.jpg

 Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг гуравдахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.

   Төслийн хүрээнд НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхимд газар хөдлөлтийг биеэр мэдрүүлэх төхөөрөмжийг суурилуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  

    Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан ард иргэдэд газар хөдлөлтийн аюулыг биеэр мэдрүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах тус танхим нь 3-12валлын газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэхээс гадна ашиглалтын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмийг суурилуулж өгснөөрөө онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top