Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1.1.    Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 16-21 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 9-14 градус хүйтэн, Говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 12-нд Алтайн уулсаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

1.2   Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 2, мэдээллийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

     Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Мандал овоогийн 34 дүгээр гудамжийн 26 тоотод иргэн А-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2014.01.10-ны өдрийн 12:36 цагт Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

     Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Бор гүвээ” гэдэг газар хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт 93-20 УНН улсын дугаартай HOWO загварын ачааны автомашинд ачсан нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.10-ны өдрийн 12:17 цагт Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 6 албан хаагч,

     Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 17 дугаар байрны 1 тоотод иргэн Б-н тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2014.01.10-ны өдрийн 16:09 цагт Аврах, гал унтраах 16 дугаар ангийн 5 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

Объектын гал түймрийн тухай мэдээлэл:  

    

     Хөвсгөл аймгийн  Улаан-Уул сумын 5 дугаар багийн 4 дүгээр гудамжийн  3 тоотод  иргэн  Н-н 6х20 харьцаатай мужааны газрын байр 2015.01.10-ны өдрийн 06:30 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дараг Батбаяр 2015.01.10-ны өдрийн 08:50 цагт аймгийн Онцгой байдлын хэлтэст,

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 3 дугаар багийн 2 дугаар гудамжийн 1 тоотод иргэн С-н 8х7 хэмжээтэй байшин шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Баянжаргал 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10:57 цагт Онцгой байдлын газарт тус тус мэдээлсэн.

  2.9.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

     Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 6 аймгийн 9 сумын нутагт “Галзуу” өвчний 9 тохиолдол үргэлжилж байна. Үүнд: Өвөрхангай аймгийн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Тарагт, Булган аймгийн Рашаант,  Төв аймгийн Баянцогт, Алтанбулаг, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт “Галзуу” өвчний улмаас хорио цээрийн хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүүлийн тохиолдол:

     Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Түмт” гэдэг газар малчин Х-н 1 үхэр /2015.01.01/  халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдож,               

     Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хавтгай” гэдэг газар малчин Г-н 1 нохой /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдож,      

     Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг “Баруун хөв” гэдэг газар малчин Р-н 1 ямаа /2015.01.05/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдож,

     Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн “Эрэг мод” гэдэг газар /2015.01.04/ малчин Н-н хонь руу 1 чоно орж, 2 хонь шархтуулсан. Уг чоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон тул 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэмийг тус тус тогтоогдсон.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухай мэдээлэл:

    

3.2.Тээврийн хэрэгслийн осол:

     Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Түлүү”-гийн давааны авто замын зорчих хэсэгт 94-16 УНУ улсын дугаартай HONDA CIVIC загварын суудлын автомашин осолдож хүн нас барсан байна гэсэн дуудлагыг 2015.01.10-ны өдрийн 07:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Э /30 настай, эрэгтэй/ гэмтсэн байсныг аймгийн нэгдсэн эмнэлэгт, иргэн М /27 настай, эрэгтэй/ нас барсан байсныг цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

3.4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

     Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Овоотын 9 дүгээр гудамжид өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана дээр хүн гарсан байна гэсэн дуудлагыг 2015.01.10-ны өдрийн 10:49 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн М /25 настай, эрэгтэй/-г буулгаж тус хорооны Цагдаагийн хэсгийн мөрдөн байцаагч ахмад Эрдэнэбилэгт хүлээлгэн өгсөн.

 ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ТӨВ.

 

 

scroll to top