Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос 5-10 ме/с, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Их нууруудын хотгороор 14-19 градус, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Монголын талаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн,  бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод: Цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, цас багатай газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны 63 тоотод “Монгол транс” ХХК-ны эзэмшлийн харуулын чингэлгийн цахилгааны утас шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 23:47 цагт хүлээн авсан.  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 23:52 цагт очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан.

 Хувийн өмчид гарсан:  Нийслэлийн Хан-Уул дүүргийн  8 дугаар хороо, Тайны-Аманд “Мөнх тэнгэр-2” амралтын газар Хүндэтгэлийн гэрийн хана, тааз шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 08:34 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 08:45 цагт очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  22 дугаар хороо, Алтан-Өлгийн 1 дүгээр гудамжинд Иргэн Ц-ын 10х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 09:21 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 09:26 цагт очиж, 00:35 цаг ажиллаж  унтраасан.  

Нийслэлийн Багахангай дүүргийн  2 дугаар хороо, Нуурын 5 дугаар гудамжинд  Иргэн Т-ын эзэмшлийн “Элбэг” цайны газарт эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 14:25 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 14:34 цагт очиж, 00:20 цаг ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  4 дүгээр хороо, Сансар хотхоны 1/11 тоотод  Иргэн Б-ийн 94-33 УНС улсын дугаартай “Соната-6” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 15:54 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 16:02 цагт очиж, 00:20 цаг ажиллаж унтраасан.

 Нийслэлийн Баянгол дүүрэг  11 дүгээр хороо,  Иргэн Э-ийн эзэмшлийн 16х20 метрийн хэмжээтэй ногооны зоорины дээвэр шатаж байсныг шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 19:34 цагт  хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 19:42 цагт очиж, 00:30 цаг ажиллаж  унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  21 дүгээр хороо, Сэлбийн 28 дугаар гудамжинд Иргэн А-ийн 14х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 23:42 цагт  хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 23:49 цагт очиж, 00:50 цаг ажиллаж унтраасан.     

Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт багийн “Овоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 17 км-т/ Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн төв замын зорчих хэсэг дээр эзэнгүй  “Соната-6” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 01:25 цагт  хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 17 км замыг туулан 01:36 цагт очиж, 00:20 цаг ажиллаж унтраасан. 

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Амиа хорлолт /аврах/:  Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хотхоны 5 дугаар байрны 5 дугаар давхарын 2 тоотод  Цонхоор цогцос харагдаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 14:50 цагт  хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 14:57 цагт очиж, хаалгыг эвдэж онгойлгож ороход тус байрыг түрээслэгч Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн М /28 настай, эрэгтэй/ хөшигнөөсөө боож нас барсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

scroll to top