Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Орхон аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг болон цас багатай газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн,  бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, цас багатай газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 28-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан:  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 3 дугаар гудамжинд  Иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 10:56 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 09:06 цагт очиж, 3х5 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 26 дугаар гудамжинд Иргэн С-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 21:37 цагт очиж, 9х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг  шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд “Боргио” хүнсний дэлгүүрт гал гарч шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 04:38 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 04:42 цагт очиж, иргэн Ж-ийн эзэмшлийн 114 м2 хэмжээтэй дэлгүүрийн лангууны хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. /Уг гал түймэрт нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүн өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн./ 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

scroll to top