Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

   Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус хүйтэн, Дорнод-Монголын тал нутаг болон цас багатай  газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод:  Цэлмэг, зөөлөн салхитай, 0 градус орчим байна.

    Төлөв байдал: 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, цас багатай газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  9 дүгээр хорооны “Малчин”-ы 2 дугаар гудамжинд   “Хөвсгөл-Их тайга” ХХК-ийн байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 09:57 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 09:59 цагт  очиж 15 минут ажиллаж унтраасан.  

Хувийн өмчид гарсан:  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  18 дугаар хорооны “Яргайт”-ын 41 дүгээр гудамжинд  Иргэн Л-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн  11:13 цагт хүлээн авсан.    үхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 11:30 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын  Өлзийт багийн 37 дугаар гудамжинд Иргэн Ө-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан  11:40 цагт очиж 19 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  21 дүгээр хорооны “Булаг”-ийн 2 дугаар гудамжинд      Иргэн Д-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 13:41 цагт хүлээн авсан  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай  31 км зам туулан 14:07 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Их наран”-гийн 3 дугаар гудамжинд  Иргэн Э-ын 4х6 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 14:25 цагт  хүлээн авсан.  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 14:38 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын  Наран багийн 20 дугаар гудамжинд  Иргэн Ө-ийн хашаанд хураалттай 50 боодол  өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 15:16 цагт  хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 15:18 цагт очиж 26 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Баянхошуу”-ны 29 дүгээр гудамжинд   Иргэн Г-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 21:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 22:06 цагт очиж 1 цаг 15 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын  7 дугаар багийн “Итгэлт”  худалдааны төвд  Иргэн Б-ын эзэмшлийн хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 22:20 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 22:23 цагт очиж, 1 цаг 14 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Дамбадаржаа”-гийн 32 дугаар гудамжинд       Иргэн Д-ын байшингийн галлагааны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 02:54 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 03:04 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. 

3. Зам тээврийн осол:

Автозамын осол:  Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Эрдэнэ багийн “Ар-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 3 км /  5 зорчигчтой суудлын автомашин хатуу хучилттай авто замын хажууруу онхолдсон тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 01:05 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан  иргэн Б-ийн  эзэмшлийн 17-11 ОРХ улсын дугаартай “Соната-6” загварын автомашин онхолдож иргэн Б /29 настай, эрэгтэй/,  Б /28 настай, эрэгтэй/, Ү /28 настай, эрэгтэй/, А /25 настай, эрэгтэй/  нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд, иргэн Г /24 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

4. Байгаль цаг уурын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлтСэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, Ө-50021/00//, У-108006/00/// 02.24-ний өдрийн 23:50 цагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Н.Цэдэндамбаас тодруулахад тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top