Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт:  Өмнөговь аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас Алтайн уулархаг нутаг, Арцбогдын өвөр хоолойгоор 7-12 м/с, бусад нутгаар 3-8 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд, Дорнод-Монголын тал нутаг болон цас багатай газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Цэлмэг, зүүн өмнөөс 3-8 м/с, салхитай, 0-2 градус орчим байна.

Төлөв байдал: 3 дугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт овоо нам даралтын зуухны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 09:44 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 23.5 км замыг туулан 10:06 цагт очиж, 15 минут ажиллаж  унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 08:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 08:31 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багт иргэн Э-гийн эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин, хөдөө аж ахуйн зориулалттай бага оврын трактор шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1,5 км зам туулан, 11:57 цагт очиж, 01 цаг 15 минут ажиллаж  унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Шийрэлт багийн “Ухаа худгийн зааг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 13 км-т/ иргэн Ч-гийн эзэмшлийн “Норд бенз”, иргэн Н-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашинууд шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 20:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 9 алба хаагч 2 автомашинтай 13 км замыг туулан 20:44 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Голын мөс цөмөрсөн: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Энх зуслан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т, сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн О-гийн жолоодож явсан “Истана” загварын бага оврын автобус /11 зорчигчтой/ Хэрлэн голоор зорчиж яваад мөс цөмөрсөн тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 21:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан 21:56 цагт очиж, 05 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top