Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай. 1-3 градус дулаан байна.
Төлөв байдал: 3 дугаар сарын 3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн 9 дүгээр гудамжинд Иргэн Д-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 15:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1 км зам туулан 15:41 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д-ийн 2 гарын хуруунууд бага зэрэг түлэгдсэн.
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум Тийрэг багийн “Зүүн харгистай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 75 км-т, сумын төвөөс зүн урд зүгт 55 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 02.26-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, 2 автомашинтай, цагдаагийн 3 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 16 иргэн, 2 автомашинтай, нийт 46 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР