Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр, Монгол Улсад Иргэний хамгаалалтын байгууллага үүсч байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын офицер бүрэлдэхүүний дунд гар бөмбөгийн тэмцээнийг “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд зохион байгууллаа.
Тэмцээнд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, Давтан сургалт сэргээн заслын төв, Үндэсний аврах бригад, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, Ахмадын хорооны 16 багийн 120 гаруй тамирчин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Тэмцээний гутгаар байрт Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид, дэд байрт ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн баг тамирчид, тэргүүн байрт ОБЕГ-ын “Ахмадын хороо”-ны баг тамирчид шалгарч, цомын эзэд боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.