Улаанбаатар бүсийн хамт олон шилдгээр шалгарлаа

DSC5710.jpg

Онцгой байдлын байгууллагын “Урлагийн наадам” өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад амжилттай болж өндөрлөлөө.

Урлагийн наадамд  Улаанбаатар, Хойд, Өмнөд, Баруун, Зүүн бүсийн нэгдүгээр шатанд шалгарсан 5 багийн 200 гаруй алба хаагч оролцож, дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг, жүжигчилсэн тоглолт гэсэн нийт 11 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

 Наадмын “Найрал дуу”-ны төрөлд Хойд бүсийн хамт олон, “Гоцлол дуу”-ны төрөлд Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Цэрэндаш, “Хамтлаг дуу”-ны төрөлд  Улаанбаатарын бүсийн хамт олон шалгарсан бол “Цэнгээнт бүжиг”-ийн төрөлд Хойд бүсийн хамт олон, “Чөлөөт бүжиг”-ийн төрөлд Өмнөд бүсийн хамт олон, “Гоцлол бүжиг”-ийн төрөлд Улаанбаатарын бүс НОБГ-ын мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Золжаргал  нар шалгарлаа.

Харин ”Хамтлаг хөгжим“-ийн төрөлд Зүүн бүсийн хамт олон, ”Гоцлол хөгжим”-ийн төрөлд Улаанбаатар бүсийн Үндэсний аврах бригадын аврагч, ахлах ахлагч Н.Амарбаяр, “Язгуур урлаг”-ийн төрөлд Улаанбаатар бүсийн хамт олон, “Жүжигчилсэн тоглолт”ын төрөлд Баруун бүсийн  хамт олон, “Шилдэг хөтлөгч”-өөр Улаанбаатарын бүс Үндэсний аврах бригадын техникч Г.Сэдэдсүрэн нар тус тус шалгарч Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойн тоглолтод оролцох эрхийн эзэд боллоо.

Ингээд нийлбэр дүнгээр гуравдугаар байрт Баруун бүс, хоёрдугаар байрт Хойд бүс, нэгдүгээр байрт Улаанбаатарын бүсийн хамт олон шалгарсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top