Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар зөвлөмж боловсрууллаа

IMG_0024.jpg

  ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

 Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх зорилготой ажлын хэсэг Хөвсгөл аймагт 02 дугаар сарын 27-оос 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд ажиллалаа.

  Ажлын хэсэг аймгийн мэргэжлийн анги, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх эрх зүйн орчин, холбогдох заавар аргачлал, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах чиглэлээр сургалт зохион байгуулсан юм.

Мөн орон нутгийн мэргэжлийн албадын оролцоотойгоор Хөвсгөл аймгийн хэмжээнд гарсан ой хээрийн түймэр, үер, Мөрөн сумын газар хөдлөлтийн эмзэг байдлын газар зүйн мэдээлэлд суурилсан зургийг болон тойм судалгааны үр дүн, эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаарх зөвлөмжийг болзошгүй гамшгийн төрлүүдээр боловсруулж, аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлд танилцууллаа.

 Энэхүү тойм судалгааны ажлыг ОБЕГ, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа  “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөл болон МУЗН-ийн Гамшгийн хөтөлбөрийн багтай хамтран гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top