НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас зохион байгуулж байгаа “Тогтвортой ба тэсвэртэй хотууд” сэдэвт туршлага солилцох сургалт, семинарт НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, НЗДТГ-ын Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Оргилцогцлох нар оролцож байна.
БНСУ-ын Инчеон хотноо болж буй тус сургалт, семинарт 20 орны 70 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах болон тогтвортой хөгжлийн суурь мэдлэгийг бий болгох, гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг дээшлүүлэх, уян хатан байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зорилготой тус сургалт энэ сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.