Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан сургуулийн онцлог, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилготой сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ удаа нийслэлийн 9 дүүргийн хороодын Засаг дарга нарт болон “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг сургалтад хамруулж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах, газар хөдлөлтийн гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Сургалтад 9 дүүргийн хороодын Засаг дарга нар болон “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн нийт 300 орчим алба хаагч хамрагдаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.