Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Идэр голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 13,15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапит” хорооллын автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 05:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 06:00 цагт очиж, иргэн Д-гийн эзэмшлийн “Делика” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг, иргэн Г-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг, иргэн Б-гийн эзэмшлийн “Харриер” загварын суудлын автомашины багажны хэсэг тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 18:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 15 км замыг туулан 19:06 цагт очиж, 3х6 метрийн хэмжээтэй амбаарын хана, таазны хэсэг шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 22:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 22:55 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 18:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 18:33 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 51 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн багийн “Сэлэнгэ голын-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.10-ны өдрийн 21:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 3 алба хаагч, нийт 15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 03.11-ний өдрийн 00:50 цагт цурманд оруулж, мөн өдрийн 14:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг дарга, Байгаль орчны улсын хяналтын байцаагч нарт хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 3 га талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн ”Зүүн сайрын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 43 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 14 км-т/ тус аймгийн Галт сумын харьяат Э /3 настай, эмэгтэй/ 03.11-ний өдрийн 19:30 цагийн орчим хамаатны айл Б-гийн гэрээс сураггүй алга болсон тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 21:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашинтай 14 км замыг туулан 22:27 цагт очиж, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:50 цагт гэрээсээ баруун зүгт 2 км-т байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top