Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг ханган ажиллалаа

002.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор цуглардаг томоохон худалдаа үйлчилгээний төв, зах, үзвэр үйлчилгээний газар, тэдгээрийн гаднах талбай, гэр хорооллын болон орон сууцны хороодод болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгааны өдөрлөг, нэгдсэн арга хэмжээг нийт 14 удаа зохион байгуулж, 8360 орчим иргэнийг хамруулсан байна.

 Мөн  гал түймэр, ахуйн болон техникийн холбогдолтой осол болоод болзошгүй аюул, эрсдэл гарч байгаа шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт, шалгалтыг 11 удаа зохион байгуулж, 1835 өрхийн  3352 иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

  Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг сурталчилж,  амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшиг, аюулын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг өгч ажилласан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top