Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Дархан зэрэг 2 аймгийн нутагт цас орсон.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 21-26 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 градус, Говийн бүсийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун зүгийн нутгаар, зүүн зүгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 14, 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 15-16-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч суларна.

2.Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Азийн эрин ХХК-ний хогийн цэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.01.12-ны өдрийн 09:10 цагт хүлээн авч, Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн 6 албан хаагч,

Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамжийн 408Б тоотод иргэн Э-н 9х5 хэмжээтэй байшинд гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.01.12-ны өдрийн 12:20 цагт хүлээн авч, Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн 53 тоот хашаанд иргэн Б-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.12-ны өдрийн 12:05 цагт хүлээн авч, Аврах, гал унтраах 19 дүгээр ангийн 7 албан хаагч,

Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн Дампилын  17 дугаар гудамжийн задгайд иргэн Х-н  хашаанд  өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.12-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч, Аврах, гал унтраах 33 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 7 аймгийн 13 сумын нутагт “Галзуу” өвчний нийт 13 тохиолдол үргэлжилж байна. Үүнд: Өвөрхангай аймгийн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Тарагт, Булган аймгийн Баян-Агт, Рашаант, Төв аймгийн Баянцогт, Алтанбулаг, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Батноров, Дадал, Увс аймгийн Улаангом, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт “Галзуу”, өвчний улмаас хорио цээрийн хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүүлийн тохиолдол:

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Түмт” гэдэг газар малчин Х-н 1 үхэр /2015.01.01/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хавтгай” гэдэг газар малчин Г-н 1 нохой /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;,

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг “Баруун хөв” гэдэг газар малчин Р-н 1 ямаа /2015.01.05/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн “Эрэг мод” гэдэг газар /2015.01.04/ малчин Н-н хонь руу 1 чоно орж, 2 хонь шархтуулсан. Уг чоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Батноров сумын Баянбулаг багийн нутаг “Булдрууны энгэр” гэдэг газар малчин Р-н 1 үхэр 2014.12.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2014.12.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

 

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаанбулагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.01.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Бор ховдол” гэдэг газар малчин Б-н 1 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь  тус тус тогтоогдсон.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 6 дугаар бичил хорооллын 34 дүгээр байрны 35 тоотын тагтан дээрэээс хүүхдээ тэвэрсэн эмэгтэй үсрэх гээд байна гэсэн мэдээллийг 2015.01.12-ны өдрийн 09:16 цагт хүлээн авч, нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, 35 тоотод оршин суугч иргэн  Л, Н  нарыг  тагтан дээрээс үсрэх гэж байсныг аюулгүй буулгаж,  дүүргийн Цагдаагийн 2  дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Булган аймгийн Хялгант тосгоны Цулхар хорооны 3 дугаар гудамжийн 1-6 тоотын 6 айл голын халианы  усанд автаад байна гэсэн мэдээллийг 2015.01.12-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 50 дугаар ангийн 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 300 метр газарт шуудуу татан, элс хайргаар далан хийж, усны урсгалыг өөрчилсөн.

 

 

ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ТӨВ.

 

 

scroll to top