- Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим газраар, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, говийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи Говь болон зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 градус, Говийн бүсийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 15,17-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун зүгийн нутаг, төв болон говийн нутгийн баруун хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд зарим газраар, 18-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15,17-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч суларна.
2.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Рашааны 9 дүгээр гудамжийн 467 тоотод иргэн Б-н 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.13-ны өдрийн 10:06 цагт хүлээн авч, Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Буянт ухаагийн 9 дүгээр гудамжийн 388 тоотод иргэн Ө-н 6х7 метрийн хэмжээтэй байшин шатаж гэсэн дуудлагыг 2015.01.13-ны өдрийн 10:41 цагт хүлээн авч, Аврах, гал унтраах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 14 дүгээр хороолол Шинэ үе хотхоны 103 дугаар байрны 2 дугаар орцны цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.13-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч, Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 9 албан хаагч,
Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Тээврийн хороо 9-30 тоот хашаанд иргэн С-н УВА 49-43 улсын дугаартай Верна загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.13-ны өдрийн 08:05 цагт хүлээн авч, Аврах, гал унтраах 44 дүгээр ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 8 аймгийн 13 сумын нутагт “Галзуу” өвчний нийт 13 тохиолдол үргэлжилж байна. Үүнд: Өвөрхангай аймгийн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Тарагт, Төгрөг, Булган аймгийн Баян-Агт, Рашаант, Баянхонгор аймгийн Бууцагаан, Төв аймгийн Баянцогт, Алтанбулаг, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Батноров, Дадал, Увс аймгийн Улаангом, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт “Галзуу”, өвчний улмаас хорио цээрийн хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүүлийн тохиолдол:
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг “Ямаалдай” гэдэг газар малчин С-н 1 ямаа /2014.12.19/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Бага хааны-Өвөр” гэдэг газар малчин Г-н 2 үхэр /2014.12.25/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Түмт” гэдэг газар малчин Х-н 1 үхэр /2015.01.01/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хавтгай” гэдэг газар малчин Г-н 1 нохой /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;,
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг “Хусны халх” гэдэг газар иргэн Б-н хотонд /2014.12.30/ 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг “Баруун хөв” гэдэг газар малчин Р-н 1 ямаа /2015.01.05/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Эрэг мод” гэдэг газар /2015.01.04/ малчин Н-н хонь руу 1 чоно орж, 2 хонь шархтуулсан. Уг чоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын 5 дугаар багийн нутаг “Мандлын нарийн хоолой” гэдэг газар малчин М-н 1 үхэр /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Батноров сумын Баянбулаг багийн нутаг “Булдрууны энгэр” гэдэг газар малчин Р-н 1 үхэр /2014.12.27/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаанбулагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Бор ховдол” гэдэг газар малчин Б-н 1 хонь /2015.01.11/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн хүрээ” гэдэг газарт 2 дугаар багийн малчин Ц-н 1 ингэ /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн малчин А, Э нарын хотонд 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн мэдээллийг 2015.01.09-ны орой авч 01.10-ны өглөө очиход эзэн нь өөрөө хороосон байсныг устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 10 дугаар байрны дэргэд траншейнд цогцос байна гэсэн дуудлагыг цагдаагийн ахмад О-н мэдээлсэн дуудлагыг 2015.01.13-ны өдрийн 10:58 цагт хүлээн авч, Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай бүлэг ажиллаж нэр, хаяг нь тодорхойгүй 45 орчим насны эмэгтэй нас барсан байсныг гаргаж тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэсд хүлээлгэн өгсөн.
ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ТӨВ.