Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говь-алтай, Завхан, Сэлэнгэ, Орхон, Өвөрхангай аймгийн нутгаар бага зэргийн цас орж, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Төв, Хөвсгөл, Ховд аймгийн нутгаар шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэрийн  голын хөндий, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 7-12 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-нд говь талын нутгаар, 21,22-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 23-нд өдөртөө дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Ган-Ам”-ын задгайд малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 06:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15 км зам туулан 06:52 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хашаа, өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4.5 км зам туулан 14:28 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Хадат”-ын задгайд гэр, түлшний мод шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 15:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 8.8 км зам туулан 15:30 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Тэмүүлэл” хотхоны авто зогсоолд иргэн Х-ийн “Экстрайл” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 16:37 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 16:45 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд гэр, хашаа, байшингийн хана дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 17:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 17:12 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, нийслэлийн ЗДТГ-ын байр, Голомт банкны төв байрны дунд хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 17:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 1.5 км зам туулан 17:46 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Сэлх”-ийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 18:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 8.5 км зам туулан 18:40 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 23:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 2,5 км зам туулан 23:49 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт хоолны газрын эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 23:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 0,5 км зам туулан 23:50 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам” гэдэг газарт /“Төгөл” амралтын газраас зүүн хойд зүгт 3 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 15:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 13 км зам туулан 15:45 цагт  очиж, нэмэлт дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 16 алба хаагч, 1 автомашинтай, 26 дугаар ангийн 3 алба хаагч, 2 автомашинтай, нийт 38 алба хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 17:20 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт нийт 4 орчим га ойн талбай шатсан/.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, хорооны автобусны буудалд 2 автомашин мөргөлдөж, төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 07:27 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 17.5 км зам туулан 07:43 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч Н-ийн жолоодож явсан “Матиз” загварын суудлын автомашин, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд оршин суугч О-гийн “Приүс-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, жолооч Н /31 настай, эмэгтэй/  автомашины төмөр хийцэд 2 хөл нь хавчуулагдсан байсныг гаргаж, зорчиж байсан тус дүүргийн харьяат Х /16 настай, эрэгтэй/, Х /16 настай, эрэгтэй/, М /18 настай эмэгтэй/ М /11 настай, эрэгтэй/ нарт анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Мөс цөмөрсөн: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон багийн “Далайн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км, Хатгал тосгоноос урд зүгт 4 км-т/ тус тосгоны харьяат иргэн О /20 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Старикс” загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрсөн тухай дуудлагыг 03.17-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 22:59 цагт очиж, 23:05 цагт иргэн О-г нуураас эсэн мэнд гаргаж, 03.18-ны өдрийн 15:48 цагт автомашиныг татан гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Яармаг”-ийн гүүрний зүүн талын овоон дээр автомашин замын эрэг рүү унах гээд байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 09:55 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5.5 км зам туулан 10:02 цагт очиж, 20 минут ажиллаж, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны харьяат О-гийн жолоодож явсан “Пилтр” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ замын эрэг рүү унах гэж байсныг татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top