Шатрын аваргаар НОБГ-ын “Ахмадын хороо”-ны баг тамирчид тодорлоо

DSC_9992.jpg

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойн нэрэмжит Ахмадын холбооны “2019 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа.

 Тэмцээнд есөн Ахмадын холбоо, хороо, зөвлөл, салбарын 20 гаруй тамирчин оюун ухаан, ур чадвараа уралдуулав.

Улмаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахмадын хорооны баг тамирчид багийн дүнгээр нэгдүгээр байр эзэлсэн бол хоёрдугаар байрт Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны баг тамирчид, гуравдугаар байрт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Ахмадын зөвлөлийн баг тамирчид шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

scroll to top