Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар 28, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 26, 27-нд ихэнх нутгаар 12-14 м/с, 28, 29-нд говь талын нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 26-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 6-11 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Булган аймгийн Хангал сумын  4 дүгээр багийн “Задгай”-д сувиллын газрын хашаанд хураалттай мод, хөрсний шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 13:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 19 алба хаагч, 3 автомашинтай 7 км зам туулан 13:17 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд сауны 4х4 хэмжээтэй өрөөнд цахилгаан хэрэгсэл шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 20:08 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 20:13 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 2х2 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 10:50 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 10:59 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 13:44 цагт хүлээн авч тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч 2 автомашинтай 3 км зам туулан 13:48 цагт очиж, 12 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Шадивлан” ууланд эзэнгүй 4х3 хэмжээтэй амбаар, 10 га орчим өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 13:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 3 автомашинтай 12.5 км зам туулан 14:06 цагт очиж мөн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай, 74 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай, нийт 15 алба хаагч, 5 автомашинтай 2 цаг 50 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд 10х6 хэмжээтэй гражийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 14:03 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12 км зам туулан 14:17 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн “Задгай”-д 2х6 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 14:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 14:49 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт 4х4 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 15:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 15:15 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Задгай”-д 3х2 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 17:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 17:55 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт иргэн Ж-гийн хашаанд хураалттай байсан 100 боодол өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 17:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 17:49 цагт очиж 21 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 4 дүгээр хороонд 9х5 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 00:33 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top