1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 11-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 19-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд Алтайн уулсаар, 17,19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 17,19-нд хүйтний эрч чангарна.
2.3 Газар хөдлөлт:
Булган аймгийн Орхон сумын төвөөс урд зүгт 17 км-т /У.48,12, Ө.103,50/ 2015.01.14-ний өдрийн 18:00 цагт 3,5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСТ-с мэдээллээ.
2.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 8 дугаар гудамжийн 125 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.14-ний өдрийн 08:35 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Сансарын 4 дүгээр гудамжийн 80 тоотод иргэн О-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.14-ний өдрийн 13:55 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Баянзүрх хотхоны дэргэд “Улаанбаатар нэгтгэл” ХХК-ний авто баазын байрны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.15-ны өдрийн 06:40 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг иргэн Хүрэлтогоогын мужааны байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.14-ний өдрийн 19:07 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 51 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 8 аймгийн 13 сумын нутагт “Галзуу” өвчний нийт 13 тохиолдол үргэлжилж байна. Үүнд: Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Төгрөг, Булган аймгийн Баян-Агт, Рашаант, Баянхонгор аймгийн Бууцагаан, Төв аймгийн Баянцогт, Алтанбулаг, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Батноров, Дадал, Увс аймгийн Улаангом, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Галт сумын нутагт “Галзуу”, өвчний улмаас хорио цээрийн хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүүлийн тохиолдол:
Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Өлтийн бэлчир” гэдэг газар малчин Ш-н 1 үхэр 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд Галзуу өвчин болох нь;
Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Бага хааны-Өвөр” гэдэг газар малчин Г-н 2 үхэр /2014.12.25/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Түмт” гэдэг газар малчин Х-н 1 үхэр /2015.01.01/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хавтгай” гэдэг газар малчин Г-н 1 нохой /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;,
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг “Хусны халх” гэдэг газар иргэн Б-н хотонд /2014.12.30/ 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг “Баруун хөв” гэдэг газар малчин Р-н 1 ямаа /2015.01.05/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Эрэг мод” гэдэг газар /2015.01.04/ малчин Н-н хонь руу 1 чоно орж, 2 хонь шархтуулсан. Уг чоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын 5 дугаар багийн нутаг “Мандлын нарийн хоолой” гэдэг газар малчин М-н 1 үхэр /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Батноров сумын Баянбулаг багийн нутаг “Булдрууны энгэр” гэдэг газар малчин Р-н 1 үхэр /2014.12.27/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаанбулагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Бор ховдол” гэдэг газар малчин Б-н 1 хонь /2015.01.11/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн хүрээ” гэдэг газарт 2 дугаар багийн малчин Ц-н 1 ингэ /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн малчин А, Э нарын хотонд 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн мэдээллийг 2015.01.09-ны орой авч 01.10-ны өглөө очиход эзэн нь өөрөө хороосон байсныг устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3.2. Тээврийн хэрэгслийн осол:
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг ДЦС-3 ТӨХК-ийн зүүн урд талд төмөр замын хаалтгүй гарам дээр галт тэрэг, 03-80 УНЦ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байна гэсэн дуудлагыг 2015.01.14-ний өдрийн 07:36 цагт хүлээн авч Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн М гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн.
ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ТӨВ.