1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Сүхбаатар зэрэг 4 аймгийн нутагт цас орсон.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 20-25 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 17-нд ихэнх нутгаар, 18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 19-нд зарим газраар цас орно. Салхи 17-19-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон эцсээр хүйтэн, бусад хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
2.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Жанжин”-ы 11 дүгээр гудамжийн 228 тоотод иргэн Г-ийн байшинд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.15-ны өдрийн 15:03 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 44 дүгээр байрны 1 дүгээр давхарт зоогийн газрын таазны хэсэг, 2 дугаар давхарт иргэн А-ийн 26 тоотод шалны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.15-ны өдрийн 15:59 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн “Данзанваанчиг”-ийн 7 дугаар гудамжийн 24 тоотод иргэн Ө-ийн түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.15-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 33 дугаар ангийн 7 албан хаагч,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн “Төгөл”-ийн 7 дугаар гудамжийн 8 тоотод иргэн А-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.15-ны өдрийн 13:27 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 21 дүгээр ангийн 5 албан хаагч,
Увсаймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 7 дугаар гудамжийн 22 тоотод иргэн М-ийн “Хьюндай Соната” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.16-ны өдрийн 04:20 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 41 дүгээр ангийн 5 албан хаагч ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 8 аймгийн 14 сумын нутагт “Галзуу” өвчний нийт 16 тохиолдол үргэлжилж байна. Үүнд: Баянхонгор аймгийн Бууцагаан, Булган аймгийн Баян-Агт, Баяннуур, Рашаант, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг, Төв аймгийн Алтанбулаг, Хэнтий аймгийн Батноров, Дадал, Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом, Хөвсгөл аймгийн Галт, Цагаан-Уул сумын нутагт “Галзуу”, өвчний улмаас хорио цээрийн хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүүлийн тохиолдол:
Хэнтий аймгийн Батноров сумын Баянбулаг багийн нутаг “Булдрууны энгэр” гэдэг газар малчин Р-н 1 үхэр /2014.12.27/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Түмт” гэдэг газар малчин Х-н 1 үхэр /2015.01.01/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хавтгай” гэдэг газар малчин Г-н 1 нохой /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;,
Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Бага хааны-Өвөр” гэдэг газар малчин Г-н 1 морь /2015.01.05/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг “Хусны халх” гэдэг газар иргэн Б-н хотонд /2014.12.30/ 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаанбулагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг “Баруун хөв” гэдэг газар малчин Р-н 1 ямаа /2015.01.05/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Эрэг мод” гэдэг газар /2015.01.04/ малчин Н-н хонь руу 1 чоно орж, 2 хонь шархтуулсан. Уг чоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын 5 дугаар багийн нутаг “Мандлын нарийн хоолой” гэдэг газар малчин М-н 1 үхэр /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Бор ховдол” гэдэг газар малчин Б-н 1 хонь /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн хүрээ” гэдэг газарт 2 дугаар багийн малчин Ц-н 1 ингэ /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн малчин А, Э нарын хотонд 1 үхэр /2015.01.09/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Молцогийн-Ар хонхор” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр /2015.01.13/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Өлтийн бэлчир” гэдэг газар малчин Ш-н 1 үхэр 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд Галзуу өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан-Усны богоч” гэдэг газар малчин Ц-ийн хотонд /2015.01.12/ 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар ”Галзуу” өвчин болох нь;
Дундговь Цагаандэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Хонгор толгой” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр, 1 ямаа /2015.01.11/, 1 дүгээр багийн нутаг “Хашаат” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр /2015.01.15/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14, 15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.