Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

  1. 1.    Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Дархан, Дорнод аймгуудын зарим нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн  баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд,  зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун  болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 19-24 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голынсав газраар 13-18 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 0-8 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүл багасна.   Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд зарим газраар, 20-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны дунд үеэс хүйтний эрч суларна.

2.Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 12 дугаар гудамжны 6 тоотод иргэн Г-н 5х7 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг  2015.01.18-ны өдрийн 02:14 цагт Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 18 дугаар гудамжны 24 тоотод иргэн Б-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.18-ны өдрийн 04:49 цагт Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3-р багийн нутаг сумын төвөөс баруун хойд зүгт 30 км зайтай Хавчуу гэдэг газар иргэн Ц-н өвөлжөө 5 портер өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.17-ны өдрийн 13:50 цагт тус сумын 58 хүн,  8 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн  задгайд байрлах иргэн Г-н 4х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:20 цагт Аврах, гал унтраах 15 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

Мэдээлэл: Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаан худгийн 5 дугаар баг хар замын дагуу оршин суугч иргэн Х-н 14х16 метрийн харьцаатай цайны газрын зориулалттай 1 давхар байшин 2015.01.16-ны өдрийн 23:47 цагт шатсаныг сумаас 40 хүн, 9 автомашинтай ажиллаж бүрэн унтраасан.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 10 аймгийн 16 сумын нутагт “Галзуу” өвчний нийт 16 тохиолдол үргэлжилж байна. Үүнд: Баянхонгор аймгийн Бууцагаан, Булган аймгийн Баян-Агт, Баяннуур, Рашаант, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг, Төв аймгийн Алтанбулаг, Хэнтий аймгийн Батноров, Дадал, Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом, Хөвсгөл аймгийн Галт, Цагаан-Уул, Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт “Галзуу”, өвчний улмаас хорио цээрийн хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүүлийн тохиолдол:

Хэнтий аймгийн Батноров сумын Баянбулаг багийн нутаг “Булдрууны энгэр” гэдэг газар малчин Р-н 1 үхэр /2014.12.27/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Түмт” гэдэг газар малчин Х-н 1 үхэр /2015.01.01/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хавтгай” гэдэг газар малчин Г-н 1 нохой /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Бага хааны-Өвөр” гэдэг газар малчин Г-н 1 морь /2015.01.05/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг “Хусны халх” гэдэг газар иргэн Б-н хотонд /2014.12.30/ 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаанбулагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг “Баруун хөв” гэдэг газар малчин Р-н 1 ямаа /2015.01.05/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Эрэг мод” гэдэг газар /2015.01.04/ малчин Н-н хонь руу 1 чоно орж, 2 хонь шархтуулсан. Уг чоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баян-Агт сумын 5 дугаар багийн нутаг “Мандлын нарийн хоолой” гэдэг газар малчин М-н 1 үхэр /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Бор ховдол” гэдэг газар малчин Б-н 1 хонь /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн хүрээ” гэдэг газарт 2 дугаар багийн малчин Ц-н 1 ингэ /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн малчин А, Э нарын хотонд 1 үхэр /2015.01.09/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Молцогийн-Ар хонхор” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр /2015.01.13/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Өлтийн бэлчир” гэдэг газар малчин Ш-н 1 үхэр 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд Галзуу өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан-Усны богоч” гэдэг газар малчин Ц-ийн хотонд /2015.01.12/ 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар ”Галзуу” өвчин болох нь;

Дундговь Цагаандэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Хонгор толгой” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр, 1 ямаа /2015.01.11/, 1 дүгээр багийн нутаг “Хашаат” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр /2015.01.15/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг  Шээрийн гол”-ын хаданд өвөлжиж байгаа малчин Н, Н нарын нохойнууд эзэн рүүгээ дайрсныг буудаж устган, дээж авч 2015.01.16-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Эрэн, хайх аврах ажиллагаа

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн авто замын тойрог дээр 2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.01.17-ны өдрийн 09:22 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай бүлгийг гаргахад НАА 64-90 улсын дугаартай “ЗИЛ 130” загварын чиргүүлтэй ачааны автомашин, НАА 35-34 улсын дугаартай “Istana” загварын бага оврын нийтийн тээврийн автомашинтай мөргөлдсөний улмаас микро автомашины жолооч иргэн Э /32 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдан, зорчигч иргэн Э /28 настай, эмэгтэй/ нар нас барсан байсныг гаргаж замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд, 10 иргэн хүнд хөнгөн гэмтсэн байсныг ЯТТ-ын 103-ын эмч нартай хамтран ГССҮТ хүлээлгэж өгсөн.

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон 4 дүгээр багийн Цулхар хорооны Гахайн байрны 1-р гудамжийн эхний 2 айл руу тошин гүйгээд ус орчих гээд байна гэсэн дуудлагаар 2015.01.17-ны өдрийн 19:13 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Хялганат тосгон дахь Аврах гал унтраах 50 дугаар ангийн 17 алба хаагч 1 техник хэрэгсэлтэй очиж 50 метрийн газарт шургаагаар далан барьж, 15 метр газрын мөсийг нь хөрөөдөж шуудуу татсан.

Ховд аймгийн Чандмань сумаас аймаг руу явж байсан ХОҮ 60-73 улсын дугаартай Стана загварын автомашины урд 2 дугуй Хар ус нуурын мөс цөмөрснөөс суусан гэсэн дуудлагаар 2015.01.17-ны өдрийн 19:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх аврах салбарын 12 албан хаагч, 1 автомашинтай ажиллан татаж гаргасан.

 

ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ТӨВ.

scroll to top