1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймгийн нутагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн зүгийн нутгаар үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орно Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгороор 17-22 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн баруун болон цас багатай нутгуудаар 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 22-нд баруун болон төвийн нутгийн хойд, 23-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун зүгийн нутгаар цас орно. Салхи 22-24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
2.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа.Үүнд:
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Жаргалант”-ын 13 дугаар гудамжийн 157 тоотод иргэн Ж-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 10:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Монос хүнс” ХХК-ийн үйлдвэрийн байрны ханын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 14:57 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын задгайд иргэн Х-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.20-ны өдрийн 05:07 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 1 дүгээр хэсгийн нутагт иргэн А-ийн “Исуцу” загварын бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 14:11 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 6 албан хаагч,
Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Ө-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 17:18 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 41 дүгээр ангийн 6 албан хаагч,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутагт иргэн А-ийн “Тоёота Фанкарго” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 20:25 цагт үлээн авч Аврах, гал унтраах 31 дүгээр ангийн 6 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 3 дугаар хэсгийн 77 тоотод иргэн Ц-ийн байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.20-ны өдрийн 02:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 8 аймгийн 12 сумын нутагт “Галзуу” өвчний 14 тохиолдол үргэлжилж байна.
Сүүлийн тохиолдол:
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Түмт” гэдэг газар малчин Х-н 1 үхэр /2015.01.01/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаанбулагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Эрэг мод” гэдэг газар /2015.01.04/ малчин Н-н хонь руу 1 чоно орж, 2 хонь шархтуулсан. Уг чоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг “Баруун хөв” гэдэг газар малчин Р-н 1 ямаа /2015.01.05/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн малчин А, Э нарын хотонд 1 үхэр /2015.01.09/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын 5 дугаар багийн нутаг “Мандлын нарийн хоолой” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр /2015.01.10/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Бор ховдол” гэдэг газар малчин Б-н 1 хонь /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн хүрээ” гэдэг газарт 2 дугаар багийн малчин Ц-н 1 ингэ /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Өлтийн бэлчир” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан-Усны богоч” гэдэг газар малчин Ц-ийн хотонд /2015.01.12/ 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд ”Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Өгийннуур сумын Тоглох багийн нутаг “Хар чулуутын-Өвөр” гэдэг газар малчин Ж-ийн 1 ямаа /2015.01.14/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Молцогийн-Ар хонхор” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр /2015.01.13/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дундговь Цагаандэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Хонгор толгой” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр, 1 ямаа /2015.01.11/, 1 дүгээр багийн нутаг “Хашаат” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр /2015.01.15/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь:
Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг “Шээрийн гол”-ын хаданд өвөлжиж байгаа малчин Н, Н нарын /2015.01.16/ 2 нохой эзэн рүүгээ дайрсныг буудаж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь:
тус тус тогтоогдсон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР