Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруунаас, бусад нутаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 17-22 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 10-15 градус, Говийн бүс нутгийн өмнөд болон цас багатай нутгуудаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

 2.Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 5, зөрчлийн 4 , орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, иргэн Ч-н Цагаан хаш ХХК-ний 12х60 метрийн хэмжээтэй  Нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.20-ний өглөөний 06:49 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 7 албан хаагч,  Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 10 дугаар гудамжийн 483 тоотод иргэн М-н 9х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.20-ны  өдрийн 09:16 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч, Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 7 албан хаагч,

Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 2 тоотод иргэн Т-н 4х6 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.20-ны өдрийн 16:24 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, хороо, Нарангийн голын эцэст Т-н Тоосго ХХК-ний хашаанд 120 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг  2015.01.20-ны өдрийн  19:16 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 4 дүгээр гудамжийн 157 тоотод 5х16 метрийн хэмжээтэй 4 айлын нийтийн байранд иргэн Э-н 5х6 метрийн хэмжээтэй хэсэг нь шатаж  байна гэсэн дуудлагыг 2015.01.20-ны өдрийн 23:29 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сум 10-р баг 26, 27 дугаар байрны баруун талд Чингэлэг /Воганчиг/ шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.20-ны өдрийн 10:34 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р баг 8-ын 11-н тоотод иргэн Б-н 9х10 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн 2 давхарт гал байна гэсэн дуудлагыг 2015.01.20-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 12 дугаар ангийн 12 албан хаагч  тус тус ажиллаж унтраасан.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  “Галзуу” өвчний 14, боом өвчний 1, нийт 8 аймгийн 13 сумын нутагт 15 тохиолдол үргэлжилж байна.

Сүүлийн тохиолдол:

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаанбулагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Эрэг мод” гэдэг газар /2015.01.04/ малчин Н-н хонь руу 1 чоно орж, 2 хонь шархтуулсан. Уг чоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг “Баруун хөв” гэдэг газар малчин Р-н 1 ямаа /2015.01.05/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн  нутаг “Дунд худаг” гэдэг газар  малчин  А-н  хотонд 1 үхэр /2015.01.09/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баян-Агт сумын 5 дугаар багийн нутаг “Мандлын нарийн хоолой” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр /2015.01.10/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Бор ховдол” гэдэг газар малчин Б-н 1 хонь /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн хүрээ” гэдэг газарт 2 дугаар багийн малчин Ц-н 1 ингэ /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Өлтийн бэлчир” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан-Усны богоч” гэдэг газар малчин Ц-ийн хотонд /2015.01.12/ 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд ”Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Өгийннуур сумын Тоглох багийн нутаг “Хар чулуутын-Өвөр” гэдэг газар малчин Ж-ийн 1 ямаа /2015.01.14/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Молцогийн-Ар хонхор” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр /2015.01.13/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дундговь Цагаандэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Хонгор толгой” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр, 1 ямаа /2015.01.11/, 1 дүгээр багийн нутаг “Хашаат” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр /2015.01.15/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь:

Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг “Шээрийн гол”-ын хаданд өвөлжиж байгаа малчин Н, Н нарын /2015.01.16/ 2 нохой эзэн рүүгээ дайрсныг буудаж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь

Өвөрхангай аймгийн Хужирт  сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн” гэдэг газар малчин  Н-н нохой 2015.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй уяатай байна гэсэн дуудлагыг хүлээн авч очиж устган дээж авч  аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар баг “Тариатын баруун сайр” гэдэг /сумын төвөөс урд зүгт 30км/ газар малчин Д-н 2 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдсон

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top