Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Төв аймгийн нутагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 19-24 градус, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 11-16 градус хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар     5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар байх боловч 25-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 20-25 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 4, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.Үүнд:

Багануур дүүргийн 2 дугаар хорооны “Хужирт”-ын 20 тоотод иргэн Э-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.22-ны өдрийн 09:57 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Дэнж”-ийн 3 дугаар хэсгийн 6 дугаар гудамжийн 21 тоотод иргэн Э-н малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.22-ны өдрийн 15:52 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 8 албан хаагч,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны байрны 14×8 метрийн хэмжээтэй өргөтгөлийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.22-ны өдрийн 09:05 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 27 дугаар ангийн 8 албан хаагч,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжийн 18 тоотод иргэн Г-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.22-ны өдрийн 13:55 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 17 дугаар ангийн 6 албан хаагч,

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн 3 дугаар гудамжийн 1 тоотод иргэн О-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.22-ны өдрийн 22:18 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 43 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж унтраасан.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  “Галзуу” өвчний 16, боом өвчний 1, нийт 10 аймгийн 19 сумын нутагт 19 тохиолдол үргэлжилж байна. Үүнд:

       Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар баг “Тариатын баруун сайр” гэдэг газар малчин Д-н 2 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

       Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаан булагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.01.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Булган аймгийн Баян-Агт сумын 5 дугаар багийн нутаг “Мандалын нарийн хоолой” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Бор ховдол” гэдэг газар малчин Б-н 1 хонь 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн хүрээ” гэдэг газар малчин Ц-н 1 тэмээ 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;  

       Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд худаг” гэдэг газар малчин А-н 1 үхэр 2015.01.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Молцогийн-Ар хонхор” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.01.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Өлтийн бэлчир” гэдэг газар малчин Ш-н 1 үхэр 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан-Усны богоч” гэдэг газар малчин Ц-н хотонд 2015.01.12-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар ”Галзуу” өвчин болох нь;

       Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Хонгор толгой” гэдэг газар малчин Г-н 1 үхэр, 1 ямаа 2015.01.11-ний өдөр, 1 дүгээр багийн нутаг “Хашаат” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.01.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14, 15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг  “Шээрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Архангай аймгийн Өгийннуур сумын Тоглох багийн нутаг “Хар чулуутын-Өвөр” гэдэг газар малчин Ж-н 1 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн” гэдэг газар малчин  Н-н нохой 2015.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “НЭШМЭ” ХХК-ийн гахайн аж ахуйд 2015.01.18-ны өдөр 1 чоно орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг “Дашгайн-Энгэр” гэдэг газар малчин Г-н 1 нохой 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-н 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны “Цагаан толгой” гэдэг газар малчин Э-н 3 үхэр 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Сайрын-Ус” гэдэг газар малчин С-н 1 нохой 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Эрэн, хайх аврах ажиллагаа:

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дулааны шугамын худагт 1 хүний цогцос байна гэсэн мэдээллийг 2015.01.22-ны өдрийн 10:16 цагт хүлээн авч Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, эрэгтэй хүний цогцсыг худгаас гаргаж, дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top