1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа..
Өнөөдөр: Бүх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голуудын сав газраар 10-15 градус хүйтэн, Говийн бүсийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.
25-нд ихэнх нутгаар, 26,28-нд нутгийн өмнөд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 25-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
2. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 2, мэдээллийн 2 дуудлагатай байлаа.Үүнд:
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Жаргалантын 48 -762 А тоотод иргэн П-ийн Верна аксент загварын авто машин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.23-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 12 дугаар гудамжны 691 тоотод иргэн Я-ын 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.23-ны өдрийн 19:18 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Өвөрхангай аймгийн Хархорин сум “Ганган Орхон” багийн Буудайн сангийн тэжээлийн үйлдвэрийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.23-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 45 дугаар ангийн 6 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Мандал сум 9-р багийн иргэн Т-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.23-ны өдрийн 22:33 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 19 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: “Боом” өвчний 1, “Галзуу” өвчний 19, нийт 9 аймгийн 19 сумын нутагт 20 тохиолдол үргэлжилж байна. Үүнд:
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар баг “Тариатын баруун сайр” гэдэг газар малчин Д-н 2 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаан булагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.01.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын 5 дугаар багийн нутаг “Мандалын нарийн хоолой” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Бор ховдол” гэдэг газар малчин Б-н 1 хонь 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн хүрээ” гэдэг газар малчин Ц-н 1 тэмээ 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд худаг” гэдэг газар малчин А-н 1 үхэр 2015.01.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Молцогийн-Ар хонхор” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.01.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Өлтийн бэлчир” гэдэг газар малчин Ш-н 1 үхэр 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан-Усны богоч” гэдэг газар малчин Ц-н хотонд 2015.01.12-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар ”Галзуу” өвчин болох нь;
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Хонгор толгой” гэдэг газар малчин Г-н 1 үхэр, 1 ямаа 2015.01.11-ний өдөр, 1 дүгээр багийн нутаг “Хашаат” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.01.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14, 15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг “Шээрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Өгийннуур сумын Тоглох багийн нутаг “Хар чулуутын-Өвөр” гэдэг газар малчин Ж-н 1 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн” гэдэг газар малчин Н-н нохой 2015.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “НЭШМЭ” ХХК-ийн гахайн аж ахуйд 2015.01.18-ны өдөр 1 чоно орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг “Дашгайн-Энгэр” гэдэг газар малчин Г-н 1 нохой 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-н 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны “Цагаан толгой” гэдэг газар малчин Э-н 3 үхэр 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Сайрын-Ус” гэдэг газар малчин С-н 1 нохой 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “ Зүүн залаа” гэдэг газар малчин Г-ын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг “Гаадан” гэдэг газар малчин Г-ийн 1 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР