Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1.    Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун зүгийн нутаг болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгороор 23-28 градус, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай нутгуудаар 12-17 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 28-нд зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны “Зүүн-Ард-Аюуш”-ийн 25 дугаар гудамжийн задгайд эзэн нь тодорхойгүй 3 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.25-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт иргэн Ч-н 40-38 УНН улсын дугаартай “Исуцу Визард” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.25-ны өдрийн 12:56 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг Зэвсэгт хүчний 0148 дугаар ангийн харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.25-ны өдрийн 08:40 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 21 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  “Боом” өвчний 1, үхрийн “Хорт салст халуурал” өвчний 1, “Галзуу” өвчний 20,  нийт 10 аймгийн 21 сумын нутагт 22 тохиолдол үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар баг “Тариатын баруун сайр” гэдэг газар малчин Д-н 2 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-н 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаан булагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.01.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

 Булган аймгийн Баян-Агт сумын 5 дугаар багийн нутаг “Мандалын нарийн хоолой” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Бор ховдол” гэдэг газар малчин Б-н 1 хонь 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

 Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн хүрээ” гэдэг газар малчин Ц-н 1 тэмээ 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь; 

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд худаг” гэдэг газар малчин А-н 1 үхэр 2015.01.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Молцогийн-Ар хонхор” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.01.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Өлтийн бэлчир” гэдэг газар малчин Ш-н 1 үхэр 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан-Усны богоч” гэдэг газар малчин Ц-н хотонд 2015.01.12-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар ”Галзуу” өвчин болох нь;

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Хонгор толгой” гэдэг газар малчин Г-н 1 үхэр, 1 ямаа 2015.01.11-ний өдөр, 1 дүгээр багийн нутаг “Хашаат” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.01.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14, 15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг  “Шээрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Өгийннуур сумын Тоглох багийн нутаг “Хар чулуутын-Өвөр” гэдэг газар малчин Ж-н 1 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн” гэдэг газар малчин Н-н нохой 2015.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “НЭШМЭ” ХХК-ийн гахайн аж ахуйд 2015.01.18-ны өдөр 1 чоно орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг “Дашгайн-Энгэр” гэдэг газар малчин Г-н 1 нохой 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-н 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны “Цагаан толгой” гэдэг газар малчин Э-н 3 үхэр 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Сайрын-Ус” гэдэг газар малчин С-н 1 нохой 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн  Хашаат  сумын  Номгон  багийн нутаг “ Зүүн залаа” гэдэг газар малчин  Г-н 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын  Рашаант  багийн нутаг “Гаадан” гэдэг газар малчин  Г-н  1 нохой  2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг “Гуагийн-Ар” гэдэг газар малчин Д-н 2 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг “Туул” голын мөсөн дээгүүр зорчиж явсан иргэн Н-н 48-35 ДАА улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын суудлын автомашин мөс цөмөрсний улмаас голын усанд суусан тухай мэдээллийг 2015.01.25-ны өдрийн 15:42 цагт хүлээн авч Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллан тус автомашиныг голын уснаас татан гаргасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top