Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр өөрийн эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлагийн удирдлагатай хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгуулан гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх агентлагийн удирдлагуудад хандан, эдийн засгийн горимт шилжсэн үед төсвийн хэмнэлттэй ажиллах, үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийг чанд сахиж сонирхлын зөрчилгүй шударга, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.
Үр дүнгийн гэрээний зорилго нь төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж өгч байгаад оршиж байгаа юм.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2015 онд,
- Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгож, чанар, хүртээмж, шуурхай ил тод байдлыг төгөлдөржүүлэх
- Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлж, олон нийтийн оролцоог идэвхижүүлэх
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын сахилга бат, ёс зүй, хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, хүч хэрэгслийн бэлэн байдал, чадавхийг бэхжүүлэх зорилтыг албаны хэмжээнд дэвшүүлэн ажиллаж байгаа юм.