Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1.    Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Завхан аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгороор 27-32 градус, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 20-25 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна

Улаанбаатар хотод үүлэрхэг бага зэргийн цас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж  секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал:31-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 2 дугаар сарын 1-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 22-27 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

       Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “Сансар”-ын 11б байрны 15 тоотод иргэн С-ийн ариун цэврийн өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.27-ны өдрийн 09:40 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч;

       Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Зээл”-ийн 13 дугаар гудамжийн 33 тоотод иргэн Ч-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.27-ны өдрийн 14:15 цагт  хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч;

       Багануур дүүргийн 1 дүгээр хорооны “Сургалт”-ын задгайн 4 дүгээр гудамжийн 20 тоотод иргэн Ю-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.27-ны өдрийн 18:13 цагт  хүлээн авч Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн 6 албан хаагч;

       Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Харзат” багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ-Алтай” худалдааны төвийн байранд 58 дугаар дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.27-ны өдрийн 12:09 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 59 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.         

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  “Боом” өвчний 1, үхрийн “Хорт салст халуурал” өвчний 1, “Галзуу” өвчний 17,  нийт 10 аймгийн 18 сумын нутагт 19 тохиолдол үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Тариат” багийн “Тариатын баруун сайр” гэдэг газар малчин Д-н 2 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Бургалтай” багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-ийн 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дадал сумын “Балж” багийн нутаг “Цагаан булагт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.01.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Наран” багийн нутаг “Дунд худаг” гэдэг газар малчин А-ын 1 үхэр 2015.01.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын “Шар тал” багийн нутаг “Молцогийн-Ар хонхор” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.01.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын “Нүхт” багийн нутаг “Өлтийн бэлчир” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Жаргалант” багийн нутаг “Хонгор толгой” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр, 1 ямаа 2015.01.11-ний өдөр, 1 дүгээр багийн нутаг “Хашаат” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.01.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14, 15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цээл сумын “Зэгст” багийн нутаг  “Шээрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Өгийннуур сумын “Тоглох” багийн нутаг “Хар чулуутын-Өвөр” гэдэг газар малчин Ж-ийн 1 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн” гэдэг газар малчин Н-ийн нохой 2015.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Иххэт сумын “Зүлэгт” багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “НЭШМЭ” ХХК-ийн гахайн аж ахуйд 2015.01.18-ны өдөр 1 чоно орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын“Хөгнө” багийн нутаг “Дашгайн-Энгэр” гэдэг газар малчин Г-ийн 1 нохой 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын “Цагаанхад” багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-ийн 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тахилгат” багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Э-ийн 3 үхэр 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Бага баян” багийн нутаг “Сайрын-Ус” гэдэг газар малчин С-ийн 1 нохой 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн  Хашаат  сумын “Номгон”  багийн нутаг “ Зүүн залаа” гэдэг газар малчин  Г-ийн 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын  “Рашаант”  багийн нутаг “Гаадан” гэдэг газар малчин  Г-ийн  1 нохой  2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Бүрд сумын“Их боргидоо” багийн нутаг “Гуагийн-Ар” гэдэг газар малчин Д-ийн 2 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Рашаант сумын “Улаан шивээт” багийн 9 дүгээр гудамжийн 5 тоотод иргэн С-ын 1 нохой 2015.01.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд“Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top