- Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий зэрэг 4 аймгийн нутагт цас орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 30-35 градус, Увс нуур болон Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 31-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 2 дугаар сарын 1-нд зарим газраар, 2-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орно. Салхи хугацааны эцсээр говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 22-27 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
2. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 6, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын задгайд иргэн П-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.28-ны өдрийн 14:29 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Баатархайрхан”-ы 9 дүгээр гудамжийн 920 тоотод иргэн С-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.28-ны өдрийн 22:27 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35, 63 дугаар ангийн 14 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны “Зүүн тасган”-ы 7 дугаар гудамжийн 107 тоотод иргэн П-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.28-ны өдрийн 23:29 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Уурхайчид”-ын 1 дүгээр гудамжийн 329 тоотод иргэн Ц-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.28-ны өдрийн 23:32 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны “Ногоон чулуут”-ын 1 дүгээр гудамжийн 7 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.29-ний өдрийн 03:15 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Хангай” захын дэргэд иргэн Б-н 20 тонн нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.29-ний өдрийн 04:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн “Хайлааст”-ын 196 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.28-ны өдрийн 17:03 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 19 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд : 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 8 аймгийн 14 сумын нутагт “Галзуу” өвчний 15, нийт 11 аймгийн 17 сумын нутагт 18 тохиолдол үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар баг “Тариатын баруун сайр” гэдэг газар малчин Д-н 2 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-н 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод малчин Н.Уламбаярын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаан булагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.01.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Хонгор толгой” гэдэг газар малчин Г-н 1 үхэр, 1 ямаа 2015.01.11-ний өдөр, 1 дүгээр багийн нутаг “Хашаат” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.01.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14, 15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг “Шээрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Өгийннуур сумын Тоглох багийн нутаг “Хар чулуутын-Өвөр” гэдэг газар малчин Ж-н 1 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн” гэдэг газар малчин Н-н нохой 2015.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “НЭШМЭ” ХХК-ийн гахайн аж ахуйд 2015.01.18-ны өдөр 1 чоно орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг “Дашгайн-Энгэр” гэдэг газар малчин Г-н 1 нохой 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-н 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны “Цагаан толгой” гэдэг газар малчин Э-н 3 үхэр 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Сайрын-Ус” гэдэг газар малчин С-н 1 нохой 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “ Зүүн залаа” гэдэг газар малчин Г-н 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг “Гаадан” гэдэг газар малчин Г-н 1 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг “Гуагийн-Ар” гэдэг газар малчин Д-н 2 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Рашаант сумын Улааншивээт багийн 9 дүгээр гудамжийн 5 тоотод иргэн С-н 1 нохой 2015.01.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Үхэр чулуут” гэдэг газар малчин Б-н 1 ямаа 2015.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Молцогийн-Ар хонхор” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.01.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд худаг” гэдэг газар малчин А-н 1 үхэр 2015.01.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Өлтийн бэлчир” гэдэг газар малчин Ш-н 1 үхэр 2015.01.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн баян-Уул”-ын 31 дүгээр гудамжийн 27 тоот хашаанд ухсан нүхэнд 1 хүн унаж нас барсан тухай мэдээллийг 2015.01.28-ны өдрийн 23:55 цагт хүлээн авч Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, иргэн М /73 настай, эрэгтэй/ нүхэнд унаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Баянбадрал багийн нутаг “Цайдмын замын бууц” гэдэг газар малчин О /35 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 2015.01.28-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа явахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг мөн өдрийн 17:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 23:06 цагт дээрх иргэнийг гэрээс нь баруун урд зүгт 5.5 км зайтай газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь тус тус хүлээлгэн өгсөн.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг “Таван салаа” гэдэг газар “Тамир” голын мөсөн дээгүүр зорчиж явсан 18-86 УБЛ улсын дугаартай “Хьюндай Портер” загварын бага оврын ачааны автомашин мөс цөмөрсний улмаас голын усанд суусан тухай мэдээллийг мөн өдрийн 20:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, 2 хүн зорчиж явсан дээрх автомашиныг голын уснаас татан гаргасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР