Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

  1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун хонолоо.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 29-34 градус, Увс нуур болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 2 дугаар сарын 1-нд нутгийн төв хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хугацааны эцсээр говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 22-27 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянзүрх  дүүргийн 20 дугаар хороо, Төвийн 1-р гудамжийн 21 тоотод иргэн Ц-н хашаанд 3х5 метрийн хэмжээтэй манаачийн байшингийн дээвэр, дотор тал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.29-ний өдрийн 18:29 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр,

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2 дугаар гудамжны 169 тоотод иргэн Р-н 6х8 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.29-ний өдрийн 20:41 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр,

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овооны 1 дүгээр гудамжийн 12 тоотод иргэн П-н 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор тал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.29-ний өдрийн 21:22 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр,

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн Улаанхуарангийн 2049 тоотод иргэн Г-н 8х8 хэмжээтэй мансардтай 1 давхар байшингийн дээврийн хэсэг  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.29-ний өдрийн  23:14 цагт Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр,

Сэлэнгэ  аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Оргилуун” зочид буудлын хашаа нь дотор иргэн Х-н СЭҮ 03-11 улсын дугаартай “Toyota camry” загварын суудлын автомашин 12х6 метрийн харьцаатай тоосгон гражийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.29-ны өдрийн 17:09 цагт Аврах, гал унтраах 19 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр,

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Уртцагааны хажууд байрлах “NGS” бичиг хэргийн 10х8 метрийн хэмжээтэй дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 06:25 цагт Аврах, гал унтраах 43 дугаар ангийн 19 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр тус тус хүлээн авсан.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 8 аймгийн 14 сумын нутагт “Галзуу” өвчний 15, нийт 11 аймгийн 18 сумын нутагт 19 тохиолдол үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар баг “Тариатын баруун сайр” гэдэг газар малчин Д-н 2 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн  Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 30 км зайтай Жаргалантын ам гэдэг газар малчин Б-н 2 бяруу 2015.01.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-н 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод малчин Н.Уламбаярын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаан булагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.01.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг  “Шээрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Өгийннуур сумын Тоглох багийн нутаг “Хар чулуутын-Өвөр” гэдэг газар малчин Ж-н 1 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн” гэдэг газар малчин Н-н нохой 2015.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “НЭШМЭ” ХХК-ийн гахайн аж ахуйд 2015.01.18-ны өдөр 1 чоно орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг “Дашгайн-Энгэр” гэдэг газар малчин Г-н 1 нохой 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-н 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны “Цагаан толгой” гэдэг газар малчин Э-н 3 үхэр 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Сайрын-Ус” гэдэг газар малчин С-н 1 нохой 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн  Хашаат  сумын  Номгон  багийн нутаг “ Зүүн залаа” гэдэг газар малчин  Г-н 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын  Рашаант  багийн нутаг “Гаадан” гэдэг газар малчин  Г-н  1 нохой  2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг “Гуагийн-Ар” гэдэг газар малчин Д-н 2 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

 Булган аймгийн Рашаант сумын Улааншивээт багийн 9 дүгээр гудамжийн 5 тоотод иргэн С-н 1 нохой 2015.01.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Үхэр чулуут” гэдэг газар малчин Б-н 1 ямаа 2015.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн нутаг “Ногоон хөв” гэх газар нутаглах малчин Д-н суурьт  2015.01.27-ны өдөр 4 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөр дээж авч  аймгийн  МЭАЦЛ-т шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон. 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top