- Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун хонолоо.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 30-35 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Эг-Үүрийн голын хөндийгөөр 18-23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, Говийн бүсийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 2 дугаар сарын 1-нд нутгийн төв хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 3, 4-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
2. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Төр тугхуй” ХХК-ийн хашаанд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 13:55 цагт үлээн авч Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 8 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Сурагч”-ийн 82 дугаар гудамжийн 970Б тоотод иргэн Ц-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 14:56 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Гангар инвест” ХХК-ийн барьсан 170А байрны 2 дугаар орцын хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2014.01.30-ны өдрийн 19:11 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Хайрхан”-ы 3 дугаар гудамжийн 2Б тоотод иргэн Г-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 22:42 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 30 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой”-н задгайд иргэн Ганбатын 5 ханатай гэр, иргэн Н-н суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 20:15 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 8 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн “Найрамдал”-ын 3 дугаар гудамжийн 26 тоотод иргэн Э.Цэвэлдуламын малын хашаанд хураалтай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 16:02 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 9 албан хаагч,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян” зочид буудлын цагаан хэрэглэлийн өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 16 дугаар ангийн 6 албан хаагч,
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Өртөө”-ний 1 дүгээр гудамжийн 41 тоотод иргэн Г-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 23:06 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 17 дугаар ангийн 7 албан хаагч тус тус унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 9 аймгийн 15 сумын нутагт “Галзуу” өвчний 17, нийт 10 аймгийн 19 сумын нутагт 19 тохиолдол үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар баг “Тариатын баруун сайр” гэдэг газар малчин Д-н 2 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 30 км зайтай Жаргалантын ам гэдэг газар малчин Б-н 2 бяруу 2015.01.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-н 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод малчин Н.Уламбаярын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаан булагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.01.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг “Шээрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Өгийннуур сумын Тоглох багийн нутаг “Хар чулуутын-Өвөр” гэдэг газар малчин Ж-н 1 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн” гэдэг газар малчин Н-н нохой 2015.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “НЭШМЭ” ХХК-ийн гахайн аж ахуйд 2015.01.18-ны өдөр 1 чоно орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг “Дашгайн-Энгэр” гэдэг газар малчин Г-н 1 нохой 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-н 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны “Цагаан толгой” гэдэг газар малчин Э-н 3 үхэр 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Сайрын-Ус” гэдэг газар малчин С-н 1 нохой 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “ Зүүн залаа” гэдэг газар малчин Г-н 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг “Гаадан” гэдэг газар малчин Г-н 1 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг “Гуагийн-Ар” гэдэг газар малчин Д-н 2 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Рашаант сумын Улааншивээт багийн 9 дүгээр гудамжийн 5 тоотод иргэн С-н 1 нохой 2015.01.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Үхэр чулуут” гэдэг газар малчин Б-н 1 ямаа 2015.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн нутаг “Ногоон хөв” гэх газар нутаглах малчин Д-н суурьт 2015.01.27-ны өдөр 4 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөр дээж авч аймгийн МЭАЦЛ-т шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох “Галзуу” өвчин болох;
Архангай аймгийн Өгийннуур сумын Зэгстэй багийн нутаг Орхон голын бургасанд 1 тэнэмэл нохой 2015.01.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.29-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Эрэг мод” гэдэг газар малчин Норовбадамын малын бэлчээрт 1 үнэг 2015.01.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй орж ирснийг устгаж, дээж авч шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР