Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1.    Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн бүс нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 26-31 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсгээр 2-7 градус, говийн бүсийн хойд хэсэг болон цас багатай нутгуудаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод  үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 5-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2. Объектын гал түймэр

ННийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Жаргалант”-ын 18 дугаар гудамжийн 207А тоотод иргэн Д-ын их хэмжээний нүүрсний хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.31-ний өдрийн 09:19 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч ;

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 33 дугаар гудамжийн 38 тоотод иргэн Т-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.31-ний өдрийн 19:19 цагт  хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Хангай”-н 23 дугаар гудамжийн 16 тоотод иргэн Х-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.31-ний өдрийн 20:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч;

       Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Жанжин”-ы 21 дүгээр гудамжийн 403 тоотод иргэн Я-ын амбаар, автомашины тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.01-ний өдрийн 04:15 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Цагдаа”-гийн 1 дүгээр гудамжийн 21 тоотод иргэн Ц-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.01-ний өдрийн 01:08 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 17 дугаар ангийн 9 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 9 аймгийн 15 сумын нутагт “Галзуу” өвчний 17, нийт 12 аймгийн 20 сумын нутагт 22 тохиолдол үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Тариат” багийн “Тариатын баруун сайр” гэдэг газар малчин Д-ийн 2 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Бөөрөлж” багийн нутаг  “Жаргалантын-Ам” гэдэг газар малчин Б-ны 2 үхэр 2015.01.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Бургалтай” багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-ийн 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Зуунмод сумын “Зүүндэлгэр” багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод малчин У-ын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дадал сумын “Балж” багийн нутаг “Цагаан булагт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.01.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цээл сумын “Зэгст” багийн нутаг  “Шээрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Өгийннуур сумын “Тоглох” багийн нутаг “Хар чулуутын-Өвөр” гэдэг газар малчин Ж-ийн 1 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн” гэдэг газар малчин Н-ийн нохой 2015.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Иххэт сумын “Зүлэгт” багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “НЭШМЭ” ХХК-ийн гахайн аж ахуйд 2015.01.18-ны өдөр 1 чоно орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын “Хөгнө” багийн нутаг “Дашгайн-Энгэр” гэдэг газар малчин Г-ийн 1 нохой 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын “Цагаанхад” багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-ийн 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны “Тахилгат” багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Э-ийн 3 үхэр 2015.01.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Бага баян” багийн нутаг “Сайрын-Ус” гэдэг газар малчин С-ийн 1 нохой 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн  Хашаат  сумын “Номгон”  багийн нутаг “ Зүүн залаа” гэдэг газар малчин  Г-ийн 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын  “Рашаант”  багийн нутаг “Гаадан” гэдэг газар малчин  Г-ийн  1 нохой  2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Их боргидоо” багийн нутаг “Гуагийн-Ар” гэдэг газар малчин Д-ийн 2 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Рашаант сумын “Улааншивээт” багийн 9 дүгээр гудамжийн 5 тоотод иргэн С-ын 1 нохой 2015.01.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын “Алтангадас” багийн нутаг “Үхэр чулуут” гэдэг газар малчин Б-ны 1 ямаа 2015.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Архоолой багийн “Ногоон хөв” гэдэг газар малчин Д-ийн 4 үхэр  2015.01.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч  аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Өгийннуур сумын “Зэгстэй” багийн нутагт эзэнгүй 1 нохой 2015.01.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Шарга” багийн “Эрэг мод” гэдэг газар малчин Н-ын малын бэлчээрт 2015.01.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top