Гал түймрийн 2015 оны 01 дүгээр сарын нөхцөл байдлын мэдээ

Нэг. Объектын гал түймрийн нөхцөл байдал

Улсын хэмжээнд 468 удаагийн объектын гал түймэр гарч, 1,9 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртөн 10 хүн нас барж, 5 хүн түлэгдэж гэмтэн, 202 гэр орон сууц, 27 байшин барилга, 46 машин техник шатсан байна.

Гал түймрийн аюулаас 73 хүний амь бие, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 5,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 10,2 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 24,8 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 320 удаагийн гал түймэр гарч, 1052,7 сая төгрөгийн хохирол, орон нутагт 148 удаагийн гал түймэр гарч, 848,9 сая төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

Энэ хугацаанд 2210 байгууллага, аж ахуйн нэгж, 15456 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 12091 зөрчил дутагдал илрүүлэн, 3318 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 635 заавал биелүүлэх албан шаардлага, 619 мэдэгдэл, 35 танилцуулга, 97 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 14 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 9,3 сая төгрөгөөр торгож, 167 удаа галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт 140 удаа, дадлага 143 удаа, хэвлэл мэдээллээр 460 удаа сурталчлан зохион байгуулсан байна.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтанд хамрагдсан айл объектын тоо 11,2 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 7,3 хувь, мэдэгдэл 12,5 хувь, дүгнэлт 67,2 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль 6,7 хувь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал 15,6 хувиар тус тус өсч, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтанд хамрагдсан айл өрхийн тоо 44,9 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 16,4 хувь, арилгуулсан байдал 17,5 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 28,9 хувь, гал түймэр гарч болзошгүй ноцтой зөрчил дутагдалтай аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байдал 50,0 хувь, танилцуулга 53,9 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 9,7 хувиар тус тус буурсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 41 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 106 удаа орж ажиллав.

Гурав. Гал түймэр унтраасан талаар

Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 49 анги 2015 оны 01 дүгээр сард гал түймрийн 468 дуудлага хүлээн авсанаас 300 удаагийн гал түймэр дээр байлдааны тархалт хийж, 1 тасгийн хүчээр 290 удаа, 2 тасгийн хүчээр 10 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 2 удаа, үүнээс 226 гал түймрийг 30 минутанд, 55 гал түймрийг 30-60 минутанд, 19 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 9742.22 тн ус, 130 л хөөс, 8537.85 литр шатахуун зарцуулсан.

Аврах, гал унтраах ангиудаас Тактикийн сургууль 2, салааны тархалтын сургууль 179, өдөр тутмын дасгал сургууль 1509, мэргэжлийн чиглэлээр 495, албаны чиглэлээр 268 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 32287 хүнийг хамруулсан байна. Гал унтраах шуурхай төлөвлөгөө 132, шуурхай карт 138-д баяжилт хийн тодотгож, гал унтраах дасгалын нормчлолоор давхардсан тоогоор онц 480, сайн 722 дунд 373, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмээр онц 443, сайн 731, дунд 457, хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 362, сайн 643, дунд 587, гал унтраах дүрмээр онц 467, сайн 697, дунд 481 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

Аймаг орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах нийт 49 гал унтраах ангиас 2015 оны 01 дүгээр сард ирүүлсэн ажлын мэдээг нэгтгэн 27 ангид “А”, 19 ангид “В”, 3 ангид “С” үнэлгээ, дүгнэлт өгч ажиллаа.

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

scroll to top