Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал:
Монгол улсын хэмжээнд нийт 517 удаа аюулт үзэгдэл, осол гарч үүний улмаас 11 хүн амь насаа алдаж, 5 хүн гэмтэж бэртэн 169 толгой мал, амьтан хорогдож, 1,9 сая төгрөгийн шууд хохирол учирсан.
Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 1959 хүн, 436 автомашин ажиллаж, 83 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 5,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд зориулж онцгой байдал болон орон нутгаас 13,7 сая төгрөг зарцуулсан байна.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрөл тус бүрээр авч үзвэл:
1. Объектын гал түймэр
Улсын хэмжээнд 468 удаагийн объектын гал түймэр гарч, 1,9 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртөн 10 хүн нас барж, 5 хүн түлэгдэж гэмтэн, 202 гэр орон сууц, 27 байшин барилга, 46 машин техник шатсан байна.
Гал түймрийн аюулаас 73 хүний амь бие, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 5,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.
2. Газар хөдлөлт
Увс, Булган, Баян-Өлгий аймгийн 3 сумын нутагт 3,5 магнитутаас дээш хүчтэй 3 удаа чичирхийлэл мэдрэгдсэн. Үүний улмаас аймаг, орон нутагт ямар нэгэн хохирол учраагүй.
3. Цэцэг
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт 9 толгой мал хорогдож, 36948 толгой малыг вакцинжуулсан.
4. Боом
Хөвсгөл аймгийн 2 сумын нутагт 2 удаа гарч, 4 толгой мал хорогдсон.
5. Мал, амьтны халдварт галзуу өвчин
14 аймгийн 36 суманд 39 удаа гарч, 154 толгой мал, амьтан хорогдон 6,8 сая төгрөгийн хохирол учирсан. Хорогдсон мал, амьтдыг булж устган, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 13673 толгой малыг вакцинжуулсан. Голомтод 123 хүн, 29 техник ажиллаж, 3,8 сая төгрөгийн зардал гаргасан.
6. Үхрийн хорт салст хатуурал өвчин
Сэлэнгэ, Төв аймгийн 2 сумын нутагт 2 удаа гарч 2 толгой мал хорогдсон.
7. Бичил уурхай, нурангины осол
Төв аймгийн Борнуур сумын нутагт 1 удаа тохиолдож, 1 хүн амь насаа алдсан. Ослын голомтод 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ажилласан.
8. Усны осол
Ховд аймгийн Чандмань сумын нутагт мөс цөмөрч автомашин суусан дуудлагаар Онцгой байдлын албаны 12 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, 10 хүнийг аварсан.
ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН