Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 19-24 градус,  Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голынсав газраар 10-15 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулсаар 6-11 градус хүйтэн, говийн аймгуудын нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын талаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6,7-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2. Газар хөдлөлт: 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг /сумын төвөөс баруун хойш 128 км-т/ “Цагаан шулуут” гэдэг газар /У-87070/;Ө-49057// 2015.02.04-ний өдрийн 07:47:39 цагт 4.29 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай Одон орон, геофизик судалгааны төвөөс мэдээлсэн.

3. Ой, хээрийн түймэр:

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын Төр хурахын аманд ой хээрийн түймэр гарч байгаа тухай мэдээллийг 2015.02.04-ний өдрийн 20:23 цагт /20:45 цагт/ хүлээн авч Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай бүлэг 10 га орчим талбайн газрын хөвд, үндэс шатаж байсныг цурамд оруулан буцсан.  2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06:00 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 51 албан хаагч 6 автомашин техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байна.

                     4. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 7, зөрчлийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 4 дүгээр гудамжийн 42-ийн Б тоотод иргэн Ц, М нарын 2 гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.04-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч;

Төв аймгийн Баяндэлгэр сум, “Дунд байдгийн их ёроолын бууц” гэдэг газар иргэн Т-ийн гарааш, саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.04-ний өдрийн 14:57 цагт  хүлээн авч Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн 6 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Сургуулийн 46 дугаар гудамжийн 992 тоотод иргэн Ө-ны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.04-ний өдрийн 14:36 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40 дүгээр байрны 2 дугаар орцын зоорины давхарт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.04-ний өдрийн 18:45 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 6 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын  их аманд өвөлжөөний 0.1 га орчим газрын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.04-ний 14:57 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 7 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Лиш цэцэг” ХХК, “Номадс пита лити” ХХК-ний ресторан, пивоны үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.04-ний өдрийн 14:36 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10, 14, 18, 29, 34, 63, Аврах ангийн нийт 70 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамжийн 1-ийн А тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.05-ны өдрийн 03:06 цагт хүлээн авч 26 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 8 аймгийн 12 сумын нутагт “Галзуу” өвчний 14, нийт 10 аймгийн 16 сумын нутагт 18 тохиолдол үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар баг “Тариатын баруун сайр” гэдэг газар малчин Д-ийн 2 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн  Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 30 км зайтай Жаргалантын ам гэдэг газар малчин Б-ийн 2 бяруу 2015.01.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-ийн 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод малчин У-ын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг  “Шийрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Цагаа-Хад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-ийн 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бага баян багийн нутаг “Сайрын-Ус” гэдэг газар малчин С-ын 1 нохой 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Зүүн залаа” гэдэг газар малчин Г-ын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөн-булаг сумын Рашаант багийн нутаг “Гаадан” гэдэг газар малчин Г-ийн 1 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боргидоо багийн нутаг “Гуагийн-Ар” гэдэг газар малчин Д-ийн 2 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Рашаант сумын Улааншивээт багийн 9 дүгээр гудамжийн 5 тоотод иргэн С-ын 1 нохой 2015.01.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Үхэр чулуут” гэдэг газар малчин Б-ны 1 ямаа 2015.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Ногоон хөв” гэдэг газар малчин Д-ийн 4 үхэр  2015.01.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч  аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутагт 1 нохой 2015.01.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Эрэг мод” гэдэг газар малчин Н-ын малын бэлчээрт 2015.01.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баян-богд багийн “Хөх хад” гэдэг газар малчин Н-ын 1 хонь 2015.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн нутаг “Хустайн зураа” гэдэг газар малчин Б-ын 1 нохой 2015.02.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн “Бага улаан гозгор” гэдэг газар малчин Б, М нарын 2 үхэр 2014.01.31-ний халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top