Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТОД: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-нд говь, тал, хээрийн нутгаар, 8-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 8-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2. Ой, хээрийн түймэр:

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын Төр хурахын аманд ой хээрийн түймэр гарч байгаа тухай мэдээллийг 2015.02.04-ний өдрийн 20:23 цагт хүлээн авч Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай бүлэг 15 га орчим талбайн газрын хөвд, үндэс шатаж байсныг цурамд оруулан буцсан. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06:00 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  51 албан хаагч 6 автомашин, Аврах ангиас 3 албан хаагч 1 автомашин нийт-54 албан хаагч, 7 автомашин техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байна.

 3. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Донж хаус хотхонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.05-ны өдрийн 09:31 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 8 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 23 дугаар 475 тоотод иргэн Б-н 6х12 хэмжээтэй байшингийн дээвэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.05-ны өдрийн 13:26 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 52 дугаар гудамжийн 620 тоот иргэн Э-н 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.06-ны өдрийн 03:49 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 20 дугаар гудамжийн 01 тоотод иргэн Ч-н 7х9 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.05-ны өдрийн 12:19 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 32 дугаар ангийн 10 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Баянгол  сум  Хараа  баг 1 дүгээр хэсгийн 06 тоотод иргэн Б-ын 10х5 метрийн  хэмжээтэй халуун усны барилгын гадна талын гол  хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.05-ны өдрийн 16:03 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 40 дүгээр ангийн 6 албан хаагч;

Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар  сумын  Бор гүвээ  баг  5 дугаар хэсгийн 017 тоотод иргэн Э-н Истана загварын машины мотор, жолоочийн суудал салоны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.05-ны өдрийн 18:11 цагт хүлээн авч, Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 6 албан хаагч  тус тус ажиллаж унтраасан .

4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 8 аймгийн 12 сумын нутагт “Галзуу” өвчний 14, нийт 11 аймгийн 15 сумын нутагт 17 тохиолдол үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн  Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 30 км зайтай Жаргалантын ам гэдэг газар малчин Б-ийн 2 бяруу 2015.01.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-ийн 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод малчин У-ын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг  “Шийрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Цагаа-Хад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-ийн 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бага баян багийн нутаг “Сайрын-Ус” гэдэг газар малчин С-ын 1 нохой 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Зүүн залаа” гэдэг газар малчин Г-ын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөн-булаг сумын Рашаант багийн нутаг “Гаадан” гэдэг газар малчин Г-ийн 1 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боргидоо багийн нутаг “Гуагийн-Ар” гэдэг газар малчин Д-ийн 2 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Рашаант сумын Улааншивээт багийн 9 дүгээр гудамжийн 5 тоотод иргэн С-ын 1 нохой 2015.01.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Үхэр чулуут” гэдэг газар малчин Б-ны 1 ямаа 2015.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Ногоон хөв” гэдэг газар малчин Д-ийн 4 үхэр  2015.01.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч  аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутагт 1 нохой 2015.01.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Эрэг мод” гэдэг газар малчин Н-ын малын бэлчээрт 2015.01.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн  Малчин  сумын  Баянхайрхан багийн “Ар мушгиа” гэдэг газар малчин Буянгийн 2 ямаа 2015.02.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баян-богд багийн “Хөх хад” гэдэг газар малчин Н-ын 1 хонь 2015.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн нутаг “Хустайн зураа” гэдэг газар малчин Б-ын 1 нохой 2015.02.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн “Бага улаан гозгор” гэдэг газар малчин Б, М нарын 2 үхэр 2014.01.31-ний халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

5. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Олон улсын Нарантуул худалдааны төвийн урд хаалганы орчим дулааны шугамын худагт хүн унасан байна гэсэн дуудлагыг 2015.02.05-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тасгийг гаргахад тус худагт иргэн Ш  /93 настай, эрэгтэй/ нь унаж бэртсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн 1 дүгээр гудамжийн 1 тоотод оршин суугч иргэн Б-н  /23 настай, эрэгтэй/ нь 2015.01.30-ны өдрийн 22:00 цагийн орчим тус сумын Жинст багийн нутаг “Уран байгаль” зочид буудлаас гэр рүүгээ яваад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.02.03-ны өдрийн 11:40 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 5 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 12 иргэн, 1 автомашин, нийт 27 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайж байна.

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top