1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Орхон, Булган аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв, зүүн болон говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 19-24 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод хотод үүлшинэ цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8-наас өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
2. Ой, хээрийн түймэр:
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын Төр хурахын аманд ой хээрийн түймэр гарч байгаа тухай мэдээллийг 2015.02.04-ний өдрийн 20:23 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 55 албан хаагч, 9 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байна.
3. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Hалайх дүүргийн 3 дугаар хорооны “Наран”-гийн 26 дугаар гудамжийн 588 тоотод иргэн Э-н гахайн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.06-ны өдрийн 11:45 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 8 албан хаагч 2 техник хэрэгсэлтэйгээр;
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг 3 дугаар амбулаторын хашаанд дулааны шугамын худагт гал гараад байна гэсэн дуудлагыг 2015.02.07-ны өдрийн 00:28 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж уг галд /нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй, 45-50 настай эрэгтэй хүн/ өртөж түлэгдсэн байсныг гаргаж ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Дамбадаржаа”-гийн 19 дүгээр гудамжийн 1900 тоотод иргэн О-н байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.06-ны өдрийн 03:39 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч 2 техник хэрэгсэлтэйгээр;
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Санзай”-н зуслангийн 149 тоотод иргэн Ц-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.07-ны өдрийн 04:16 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2 дугаар хорооллын 1а байрны 48 тоотод иргэн У-н өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.06-ны өдрийн 20:07 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 56 дугаар ангийн 6 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 12 дугаар гудамжийн 17 тоотод иргэн Г-н байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.06-ны өдрийн 05:56 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 27 дугаар ангийн 7 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 7 аймгийн 12 сумын нутагт “Галзуу” өвчний 12, нийт-8 аймгийн 15 сумын нутагт 15 тохиолдол үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 30 км зайтай Жаргалантын ам гэдэг газар малчин Б-ийн 2 бяруу 2015.01.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-ийн 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод малчин У-ын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг “Шийрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаа-Хад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-ийн 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөн-булаг сумын Рашаант багийн нутаг “Гаадан” гэдэг газар малчин Г-ийн 1 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Рашаант сумын Улааншивээт багийн 9 дүгээр гудамжийн 5 тоотод иргэн С-ын 1 нохой 2015.01.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Үхэр чулуут” гэдэг газар малчин Б-ны 1 ямаа 2015.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Ногоон хөв” гэдэг газар малчин Д-ийн 4 үхэр 2015.01.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутагт 1 нохой 2015.01.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Эрэг мод” гэдэг газар малчин Н-ын малын бэлчээрт 2015.01.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн “Ар мушгиа” гэдэг газар малчин Буянгийн 2 ямаа 2015.02.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баян-богд багийн “Хөх хад” гэдэг газар малчин Н-ын 1 хонь 2015.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн нутаг “Хустайн зураа” гэдэг газар малчин Б-ын 1 нохой 2015.02.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн “Бага улаан гозгор” гэдэг газар малчин Б, М нарын 2 үхэр 2014.01.31-ний халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
5. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн 1 дүгээр гудамжийн 1 тоотод оршин суугч иргэн Б /23 настай, эрэгтэй/ нь 2015.01.30-ны өдрийн 22:00 цагийн орчим тус сумын Жинст багийн нутаг “Уран байгаль” зочид буудлаас гэр рүүгээ яваад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.02.03-ны өдрийн 11:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 5 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 12 иргэн, 1 автомашин, нийт 27 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр түр зогсоосон.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн “Үйлдвэр”-ийн 10 дугаар гудамжийн 58А тоотод иргэн Г-н байшинд хүмүүс угаартсан байна гэсэн дуудлагыг 2015.02.06-ны өдрийн 10:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Г /51 настай, эрэгтэй/, Б /40 настай, эмэгтэй/, М /17 настай, эмэгтэй/, У /12 настай, эмэгтэй/ нарыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт, иргэн Г /70 настай, эрэгтэй/, Г /48 настай, эмэгтэй/ нар нас барсан байсныг цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хар ямаат” уулын бэлд хууль бус аргаар ашигт малтмал олборлогчийн гар аргаар ухсан нүхэнд морьтой хүн унасан байна гэсэн дуудлагыг 2015.02.06-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 55 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Н /48 настай, эрэгтэй/-г морьтой нь эсэн мэнд татан гаргасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР