1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 9-14 градус, говийн нутгийн баруун хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төв нутгийн зарим газраар, 12-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 11-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
2. Ой, хээрийн түймэр:
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Богд-Уул”-ын “Төр хурахын-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.02.04-ний өдрийн 20:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 51 албан хаагч, 8 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 14 албан хаагч, 2 автомашин, нийт 65 албан хаагч, 10 техник хэрэгсэлтэйгээр түймрийн цурмыг унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Хөндлөн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 97 км-т/ ОХУ-ын талаас хил давж орж ирсэн хээрийн түймэр асч байна гэсэн мэдээллийг 2015.02.07-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 1 автомашин, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 22:00 цагт түймрийг унтраасан.
3. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг “Шөнийн зах” худалдааны төвийн 2х2 метрийн хэмжээтэй өргөтгөлийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.07-ны өдрийн 17:46 цагт Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн нутаг “Хөх толгой” гэдэг газар малчин Н.Нямрагчаагийн малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.07-ны өдрийн 06:06 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 27 дугаар ангийн 6 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ багийн 5 дугаар хэсгийн 51 тоотод иргэн Б.Баасансүхийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.08-ны өдрийн 04:24 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж унтраасан.
4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 8 аймгийн 12 сумын нутагт “Галзуу” өвчний 13, нийт 10 аймгийн 16 сумын нутагт 17 тохиолдол үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 30 км зайтай Жаргалантын ам гэдэг газар малчин Б-ийн 2 бяруу 2015.01.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-ийн 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод малчин У-ын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг “Шийрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаа-Хад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-ийн 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөн-булаг сумын Рашаант багийн нутаг “Гаадан” гэдэг газар малчин Г-ийн 1 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Рашаант сумын Улааншивээт багийн 9 дүгээр гудамжийн 5 тоотод иргэн С-ын 1 нохой 2015.01.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Үхэр чулуут” гэдэг газар малчин Б-ны 1 ямаа 2015.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Ногоон хөв” гэдэг газар малчин Д-ийн 4 үхэр 2015.01.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутагт 1 нохой 2015.01.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Эрэг мод” гэдэг газар малчин Н-ын малын бэлчээрт 2015.01.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн “Ар мушгиа” гэдэг газар малчин Буянгийн 2 ямаа 2015.02.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баян-богд багийн “Хөх хад” гэдэг газар малчин Н-ын 1 хонь 2015.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн нутаг “Хустайн зураа” гэдэг газар малчин Б-ын 1 нохой 2015.02.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн “Бага улаан гозгор” гэдэг газар малчин Б, М нарын 2 үхэр 2014.01.31-ний халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаандэнж багийн нутагт 2015.02.06-ны өдөр эзэнгүй 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
5. Тээврийн хэрэгслийн осол:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт “Хьюндай Аксент” загварын суудлын автомашин хана мөргөж, төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай мэдээллийг 2015.01.08-ны өдрийн 02:17 цагт хүлээн авч, Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Д /24 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР