Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус хүйтэн, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төв нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 13-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

2. Ой, хээрийн түймэр:

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Богд-Уул”-ын “Төр хурахын-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.02.04-ний өдрийн 20:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 51 албан хаагч, 8 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 14 албан хаагч, 2 автомашин, нийт 65 албан хаагч, 10 техник хэрэгсэлтэйгээр түймрийн цурмыг унтраахаар ажиллаж байна.

3. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 10, орон нутагт гал түймрийн 2, мэдээллийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 13 дугаар гудамжийн 178 тоотод гаргахад иргэн Ө-ийн зуны байр, нүүрсний амбаар, гарааш, 177 тоотын иргэн Х-ийн амбаар тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.08-ны өдрийн 19:33 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 13 дугаар гудамжийн 24 тоотод иргэн О-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.09-ний өдрийн 03:47 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжийн 39 тоотод иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.09-ны өдрийн 03:55 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын 13 дугаар багийн 11 дүгээр гудамжийн 14 тоотод иргэн А-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.08-ны өдрийн 09:47 цагт  хүлээн авч Аврах, гал унтраах 27 дугаар ангийн 7 албан хаагч,

Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын Хайгуулчны 3 дугаар гудамжийн 5 тоотод иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.08-ны өдрийн 22:52 цагт  хүлээн авч Аврах, гал унтраах 337 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 8 аймгийн 12 сумын нутагт “Галзуу” өвчний 13, нийт 10 аймгийн 16 сумын нутагт 16 тохиолдол үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн  Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 30 км зайтай Жаргалантын ам гэдэг газар малчин Б-ийн 2 бяруу 2015.01.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Намаржааны гозгор” гэдэг газар Орхон аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б-ийн 1 үхэр 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд үхрийн “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод малчин У-ын 1 үхэр 2015.01.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг  “Шийрийн гол” гэдэг газар малчин Н, Н нарын 2 нохой 2015.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Цагаа-Хад багийн “Нуурын-Эрэг” гэдэг газар малчин Ц-ийн 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөн-булаг сумын Рашаант багийн нутаг “Гаадан” гэдэг газар малчин Г-ийн 1 нохой 2015.01.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Рашаант сумын Улааншивээт багийн 9 дүгээр гудамжийн 5 тоотод иргэн С-ын 1 нохой 2015.01.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Үхэр чулуут” гэдэг газар малчин Б-ны 1 ямаа 2015.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Ногоон хөв” гэдэг газар малчин Д-ийн 4 үхэр  2015.01.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч  аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутагт 1 нохой 2015.01.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Эрэг мод” гэдэг газар малчин Н-ын малын бэлчээрт 2015.01.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баян-богд багийн “Хөх хад” гэдэг газар малчин Н-ын 1 хонь 2015.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.01.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн нутаг “Хустайн зураа” гэдэг газар малчин Б-ын 1 нохой 2015.02.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн “Бага улаан гозгор” гэдэг газар малчин Б, М нарын 2 үхэр 2014.01.31-ний халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн  Малчин  сумын  Баянхайрхан багийн “Ар мушгиа” гэдэг газар малчин Буянгийн 2 ямаа 2015.02.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.02.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаандэнж багийн нутагт 2015.02.06-ны өдөр эзэнгүй 1 нохой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

5. Техникийн холбогдолтой осол:

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, иргэн Э-ийн бичил нүүрсний уурхайн гүнд, агааргүй орчинд 5 хүн байгаа тухай дуудлагыг 2015.02.08-ны өдрийн 17:02 цагт хүлээн авч, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн Уул уурхай аврах салбарын 6 албан хаагч 1 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 55 метрийн гүн дэх агааргүй орчноос иргэн Д /31 настай эрэгтэй/, Т /25 настай эрэгтэй/, Т /30 настай эрэгтэй/, Т /50 настай эрэгтэй/ нарыг аварч гарган дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүргэж, иргэн С /18 настай эрэгтэй/ нас барсан байсныг дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хашаанд байрлах дулааны шугамын худагт иргэн Г /33 настай, эрэгтэй/ унасан тухай 2015.02.08-ны өдрийн 22:04 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top